ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хэдийнэ эхэлсэн. Урьдчилсан санал асуулга болон судалгаанаас харахад хэдийнэ Кремлийн тэргүүний зөөлөн сэнтийд ойрын зургаан жилд залрах нь тодорхой болоод буй Владимир Путины намтрыг уншигчдадаа сонирхуулая. Ерөнхийлөгчийн дөрвөн жилийн хугацааг зургаа болгож чадсан зайны эр, өмнө нь энэ албыг хашсан найман жилийг ирэх зургаан жилтэй нь тооцвол Оросын ард түмнийг удирдаж буй хугацаагаараа 30 гаруй жил төрийн толгойд суусан И.Сталин, В.Брежнев нарын араас нэхэж яваа яваа Владимир Владимирович Путин гэж хэн бэ.
Тэрбээр 1952 оны аравдугаар сарын 7-нд төрсөн гэж үзвэл В.Путин 60 насныхаа ойгоор төрийн тэргүүний зургаан жилийн эрх мэдлийг бэлгэнд авахаар зорьж буй аж.
Ленинград буюу одоогийн Санкт Петрбург хотноо ахмад дайчин, үйлдвэрийн ажилчны гэр бүлд төрж өссөн ба хүүхэд ахуй насныхаа хүсэл мөрөөдлийг амжилттай биелүүлж чадсан нэгэн. Бага наснаасаа тагнуултай кино үзэх дуртай, тагнуулч болохыг мөрөөдөж явсан Ваня хүү тулааны урлагаар хичээллэж 16 настайдаа бүх оросын самбо, жүдогийн аваргаар тодорч байжээ.