воскресенье, 9 октября 2011 г.

Кремлийн улстөрийн технологич ВЛАДИСЛАВ СУРКОВ

ТОВЧХОН
  • Төрийн дотоод бодлого хийгээд улс төрийн тайзны арын найруулагчаар 10 гаруй жил идэвхтэй ажиллаж ирсэн
  • Төрийн тэргүүний бодлогыг “дайсан” үндэстнийх нь төлөөлөгч “засч” байдаг гэх олон түмний хэл амнаас болгоомжлох үүднээс гарал үүслээ тэр болгон тоочоод байдаггүй биз.
  • 1999 оноос ОХУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны орлогч даргаар огцом дэвшснээр түүний улс төрийн карьерын гараа эхэлжээ.
ОХУ-ын төрийн 1-р зэрэглэлийн зөвлөгч хэмээн өргөмжлөгдөж, Б.Ельцинээс аваад В.Путин, Д.Медведев нарын засаг захиргааны тэргүүнээр ажиллаж байгаа зайтай эр бол Владислав Юрьевич Сурков. Төрийн дотоод бодлого хийгээд улс төрийн тайзны арын найруулагчаар 10 гаруй жил идэвхтэй ажиллаж ирсэн тэрээр сүүлийн хэдэн жил дараалан шилдэг улс төрийн технологичоор шалгарч байгаа нь санамсаргүй хэрэг биш ээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр чечень гаралтай, ижил хүйст гаж донтон гэж адлагдахын зэрэгцээ “Кремлийн гол үзэл сурталч”, “кремлийг их багш”, “Оросын хашир хамба” зэргээр өргөмжлөгдөж, сайн муу нэрээрээ улс орондоо төдийгүй дэлхий дахинаа танигдсан В.Сурковын талаар уншигч та бүхэнд дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

пятница, 7 октября 2011 г.

Монголын мухар сүсгийн зах зээл

Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр “Чингисийн ач хүү” Арго, Давааням, агуу философич Бат-Отгон, супер нэгдэлчин Эрдэнэ, ШУА-ийн Чадраа, энд тэндхийн сүм хийдийн хамба лам пасторууд, ихийг мэдэгч бөө нар гээд л Монголын мухар сүсгийн зах зээлийн монополиудийн нэрс цуварна. Мэдлэггүй нийгэмд мухар сүсэг хүчээ авдгийн үлгэр Монголд биеллээ олж байх шиг. Хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй нэг л их том том ярьсан хүмүүс. Би ард түмний төлөө хэмээн ам уралдан ярьцгаана. Үнэндээ тэд хуурамч баг зүүсэн гэмт хэрэгтнүүд шүү дээ.
Мэдлэгийг нийгэмд дэлгэрүүлэх ёстой байгууллага нь Их дээд сургуулиуд мөн ШУА билээ.

Хамба Номун хан Б.Пунцаг гэж хэн байв

XX зууны монголын шашин улс тєрийн зvтгэлтэн хамба номун хан Б.Пунцагийн тухай 1990-ээд оноос тvvхчид цухас боловч єгvvлж ямар нэгэн хэмжээгээр судалгааны  хvрээнд оруулж ирсэн билээ.
1723 онд Богд Жавзандамбын шавийн хэргийг эрхлvvлхээр Шанзавын яам гэдгийг байгуулжээ. Улмаар 1822 онд Аймгийн чуулганы адил эрхтэй болгосон гэх. Энэ яам нь шавийн ам єрхийг байцаах Богд Жавзандамбаас Манжийн хаанд барьдаг есєн цагааны алба, Халхын дєрвєн аймгаас Богдод єргєх даншиг мандал хурал ном хийгээд уул тахих хэргийг эрхлэхээс гадна шавийн доторх эрvv иргэний элдэв хэргийг таслан шийдвэрлэдэг байжээ.

пятница, 1 апреля 2011 г.

Ю.Цэдэнбал даргын туслах болгох гэж намайг хоёр жил тагнасан


Ю. дарга, Л.Батцэнгэл, Мценск хотын музейн эрхлэгч А.И.Макашев нар. 1970 он.
Монгол Улсын тө­рийг 40 гаруй жил удир­дан залсан Ю.Цэдэнба­лын нарийн бичгийн дар­га байсан Л.Батцэн­гэл­тэй хөөрөлдлөө. Ю.Цэдэнба­лын албан ажлын хам­гийн ойрын шадар тус­лагч байж өрөөнийх нь үүдэнд 15 жилийн турш “жи­жүүр­лэсэн” энэ эрхэм өөрөө түүхийн нэгээ­хэн ар­хив болон үлд­жээ. Л.Бат­цэнгэл гуайн хашиж явсан МАХН-ын төв хо­рооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлө­лийн нарийн бич­гийн дар­га гэдэг бол тухайн үеийн нэр хүнд­тэй өндөр албан ту­шаал байсан нь мэдээж.

Яруу найрагч Р.Чойном ба улс төрийн хэлмэгдүүлэлт


Миний бие 1988-1990 онд БНМАУ-ын Прокурорын туслах бөгөөд шүүн таслах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байх үед яруу найрагч Р.Чойномыг хэлмэгдүүлсэн тухай утга агуулга бүхий материал хэвлэлд гарах болсон. Тэдгээр материалаас үүдэн Улсын Ерөнхий Прокурорын туслахын хувьд яруу найрагч Р.Чойномыг төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэгт ял шийтгэсэн хавтаст хэргийн материалыг тэр үеийн Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны (НАХЯ) төв архиваас улсын нууцыг задруулахгүй гэдэг ам өчгөө өгч, хэрэв задруулбал хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ гарынхаа үсгээр нотлон байж татуулан авч, хянаж судлав.

Бидний мэдэх бас сайн мэдэхгүй Монголын казах гэж хэн бэ?


Тэд 19-р зууны дунд үеэс монгол нутагт суурышсанаар бидэнтэй амь нэгтэйгээр амьдралаа холбосон байдаг. Монгол оронд Манжийн захиргаа устаж, тусгаар улс байгуулагдсан учир казахууд Монгол улсад дагаар орох хүсэлтээ Богд гэгээний засгийн газарт гаргасан бөгөөд түүнийг нь ёсоор болгон 1917 оны 3-р сарын 23-нд казахууд Монгол улсын жинхэнэ харьяат болж. Хошуу сумын зохион байгуулалт хийж, тэдгээрийн толгойлогчдод зэрэг хэргэм, тамга олгон, хошуу нутаг захируулах болгожээ.

Чингис Хаан казахуудын өвөг дээдэс буюу монголчууд манжуудын удам угсаа болох нь

Cүүлийн үед Казахстан төдийгүй Тусгаар Улсуудын Холбооны (хуучин ЗХУ) түрэг хэлтэн улсуудын дотор
Монголчуудын 13-р зууны их түрлэгийг тэр дундаа хааныг өөрсдийн болгох гэсэн их хийрхэл явагдаж байгаа юм байна. Бид ч бас их түүхийнхээ учрыг удам гарлаа бас гүйцэд ухаж төнхөж чадаагүй л яваа улс. Харин бусдын идэш болж өөрснөө юу ч үгүй үлдчихгүйн тулд амин зуураа эв эе учир начраа олж сонор соргог байх хэрэгтэй юм. Энд сүүлийн үед ихээхэн шуугиан тариад байгаа нэгэн түүхээр оролдогч казах эрийн ярилцлагыг толилуулъя.
Гэхдээ жинхэнэ түүхч нар болохоор энэ хүний болон хамсаатнуудынх өрнүүлээд байгаа их шуугианыг нэг их ойшоодоггүй Назарбаевынхны далд өөгшүүлэлтээр энэ бүхнийг хийж байна гэж үздэг ч юм билээ.