пятница, 7 октября 2011 г.

Хамба Номун хан Б.Пунцаг гэж хэн байв

XX зууны монголын шашин улс тєрийн зvтгэлтэн хамба номун хан Б.Пунцагийн тухай 1990-ээд оноос тvvхчид цухас боловч єгvvлж ямар нэгэн хэмжээгээр судалгааны  хvрээнд оруулж ирсэн билээ.
1723 онд Богд Жавзандамбын шавийн хэргийг эрхлvvлхээр Шанзавын яам гэдгийг байгуулжээ. Улмаар 1822 онд Аймгийн чуулганы адил эрхтэй болгосон гэх. Энэ яам нь шавийн ам єрхийг байцаах Богд Жавзандамбаас Манжийн хаанд барьдаг есєн цагааны алба, Халхын дєрвєн аймгаас Богдод єргєх даншиг мандал хурал ном хийгээд уул тахих хэргийг эрхлэхээс гадна шавийн доторх эрvv иргэний элдэв хэргийг таслан шийдвэрлэдэг байжээ.

Шанзавын яам нь шавийн засаг захиргааны хэргийг голлон эрхэлж тvvнийг Эрдэнэ Шанзав удирдана бас тvvнтэй эрх зэрэгтэй. Хамба номун хан нь бурхан шашны номын vйл хэргийг хариуцан гvйцэтгэж байжээ. 1767онд Эрдэнэ Шанзавын орлогч да ламын тушаалыг бий болгожээ.

Тvvнчлэн хамба номун ханы туслагч дэд хамбаар ажиллаж байсан хамба номун бол Халхын их хvрээний хамба лам юм. Энэ эрхэм албан тушаалын сэнтийд номд шарласан аг тарнийн номод гаршсан эрдэмт их лам нараас шилж шигшиж, тунгааж байж нэгийг нь суулгадаг байжээ.
Хамба номун ханы энэ тушаалд єргємжлєгдсен хvн бол Пунцаг байжээ. Тэрээр Их шавийн харъяат, дунд зэргийн хєрєнгєлєг айлын гэр бvлд эцэг, эхийн насан идэрт мэндэлжээ. Б.Пунцаг бага насандаа Их хvрээний Зоогой аймгийн нэгэн эрдэмт ламд шавь орж, бурхан шашны номд нэвтрэх гараагаа эхэлсэн гэдэг.

Цагийн єнгєнд ухааны бяр сууж, номын ихийг хураан идэр залуу насандаа домын тєдийгvй гавжийн дамжаа барьжээ. Улмаар жvд дацанд суралцан, илтэд судар дандарын балыг шимэн цэнгэж, агримбын мяндаг хvртсэн байна. Номын хvчээр омог дээрэнгvйг няцааж, буяны бус vйлийг цээрлэж, нигvvлсэхvй сэтгэлийн хат суусан сайхь эрдэмтэн лам шашин номын дээдсийн хvрээнд хvч тvрэн орж иржээ.

Б.Пунцаг ламтан эхлээд Дашчоймбол дацангийн гэсгvй, дараа нь Их хvрээний долоон цоржийн нэг болон дэвшжээ. Улмаар Их хvрээний дэд хамбын тушаалд тохоогдон 1899 оны євєл Их хvрээний Хамба номун ханаар єргємжлєгдсєн байдаг. Тvvнийг Хамба номун ханаар ажиллаж эхэлсэн vе бол монголчууд манж хятад ноёд, тvшмэдийн ємнє толгойтой нь бєхийж, тойгтой нь бохирон сєгдєж, эгэл муу vйлийн vр боловсорсон цєвvvн цаг байжээ.

Б.Пунцаг хамба, хvний хувьд хvлцэл нинжин сэтгэлийг тунгаасан тєв эрхэмсэг, бичгийн мэргэний эгэл даруу намба ёс тєгс нэгэн байсан гэдэг. Гандантэгчлин хийдийн хамба, номч мэргэн гавж Гомбожав гуай, “Хамба лам Б.Пунцаг бол улс vндсээ гэсэн жинхэнэ номын хvн байсан.
Шашны номд сэтгэл vvсгэх, сэтгэл хєдлєлийг залах тухай онол бий болгосон хvн. Тэр онолыг энэ хамба гаргууд эзэмшсэн хvн байж. Тэгээд Номун хан Б.Пунцагийг тэр vеийн лам хуврагууд, нэг ч удаа уурлаж байгаагvй, нэг ч удаа инээж байгаагvй хvн гэдэг байсан.

Засдаг авираар дvvлсэн алагчлах vзлийн араатнуудтай vздэг, горын идээний туламнуудыг бас чаддаг тэр хамба сэтгэл дальдрах юмгvй амьдарсан” хэмээн ярьж байжээ. Б.Пунцагийн зээ дvv Ц.Лхамжав саяхан 1982 он хvртэл амьдарчээ.Тэрээр “Ах маань тєрєлхийн хурц тодорхой ухаан, номын дэлгэр арвин мэдлэг, хувийн билэг увдис, ер бусын билэг тэмдэг илэрсэн нь Богд гэгээн хийгээд их эрдэмт лам нарын анхааралд єртєж, онц хvндэтгэлийг олж гvн итгэлийг хvлээсэн хvн байлаа.

Амгалан дvртэй, єтгєн хємсєгтэй, хар нvдтэй, єргєн магнайтай, цагаан шvдтэй, хvр даасан царайтай, цатгалан гэдэст том чихтэй, дунд зэргийн нуруутай, гоё дуутай хvнсэн гэж ярьжээ. Тэрээр хилэгнэх гэж vгvй, Хэнийг боловч єєртєє татах увдистай, уулзагсдыг анхааран ажиглаж толилон сонсоод айлдвараа хэлж байдагсан гэж шавь нар нь дурсжээ.

Хамба номун хан Б.Пунцаг Монголын шашин, тєрийн тvvхэнд гvйцэтгэсэн vvргийг дvгнэвэл их зvл бичигдэх ажээ.Тэрвээр бурханы шашны номлол, ариун ёс журам зєрчигдєж, хямрал дарамтад орсон vед Их хvрээний дэд хамба, Хамба номун ханы тушаалд ажиллаж, шашныг шинэтгэх урсгалыг дэмжин, єєрєє бие сэтгэл номынхоо хvчээр vлгэрлэж байсан гэдэг.

Энэхvv шашны шинэтгэх урсгал нь нийгэм улс тєрийн vзэл санаа, манжийн тєрийн уусгах бодлогын зэвсэг болгон ашиглуулахгvй байх, тvvнийг тєрийн хэргээс ангид хєгжvvлэхэд чиглэгдэж байжээ.
Тэрбээр манжийн засгийн бодлого гэгчийг анх эсэргvvцэгчдийн нэг байж харийнхны дээрэнгvй байдал, харгислалаас vл дальдран Их хvрээний сайд Сан до амбантай хэд хэдэн удаа яс заан заргалдаж байжээ. Тухайлбал, 1910 онд Номун хан

Б.Пунцаг: лам нар ба хятадын хоорондын хэрэгт холбогдогсдыг хэрэгт нvvрэлдvvлэн баривчлахаас аварсан гэдэг Vндэснийхээ тусгаар тоггонолын тєлєє тэмцэх сэтгэл зоригийг ирлэж нєгєє талаас манжийн эрх баригчид тvvнийг vл бvтэх этгээд гэж дансанд дансанд бvртгэж хатуу зєєлний дэнсэн дээр хєлбєрvvлэхэд хvргэсэн байжээ.

Тэрбээр 1911 оны vндэсний эрх чєлєєний хувсгалд оролцсон лам ихэс дээдсийг оройлон манлайлагчдын нэг байсан байна. 1911оны долдугаар сард Богд гэгээнд бат оршил єргєх vеэр ноёд лам ихэс дээдсийн хуралдааныг Эрдэнэ Шанзавын яаманд хийсэн нь санамсаргvй хэрэг биш байжээ.
Яг тэр vед Хамба Номун хан Пунцаг Эрдэнэ Шанзавын тушаалыг хавсран эрхэлж байсан нь хуралдааныг тус яаманд хийж монголыг манжаас туурга тусгаарлах асуудлыг тухлан хэлэцэх боломж олгожээ. Докгор С.Пvрэвжав Жибзундамба хутагтыг нєлєєтэй том лам Хамба Номун хан Пунцаг дэд хамба Содномдорж нарын зэрэг хvмvvс тойрон хvрээлж байлаа гээд их хvрээний дээд лам нар монголд шашин тєрийг хослон барьсан шар феадалын хаант ёс тогтоохын тєлєє нэг ёсны шашны их хvчтэй нам болж байжээ.

Их хvрээний да лам Цэрэнчимэд, Пунцаг, хамба Пунцагдорж, Дашдэндэв нарын зэрэг дээд хvрээний нєлєєтэй хvмvvс Жавзандамба хутагтаар толгойлуулан засаг байгуулах явдалд идэвхтэйгээр оролцож ирсэнийг онцлон тэмдэглэсэн байна.

Тэрбээр 1911оны vндэсний хувьсгалын vйл хэрэгт биеэр оролцохын хамт номын хvчээр зоригжуулж байжээ. Пунцаг их хvрээний хамбын хувьд монголчууд ялангуяа тусгаар тогтонолын vйл хэрэгт уриалан хийморь лундааг нь уриалан дуудаж харийн тvрэмгийлэгчдийг доройтуулах чиглэлээр аврал гvрэм cop дойдийг удирдан хийлгэж байсан гэдэг.

1911оны арванхоёр сарын 29 нд Жавзандамба хутагтыг монгол улсын эзэн хааны ширээнд залж хааны хишиг тараахад нь их хvрээний хурал ном хийгээд хуврагийн хэрэгт онц хvчин зvтгэсэн Хамба Номун хан Пунцагт тунгалаг билэг цол улбар шар жолоо улбар шар тууз нутагт нь нэгэн удаа хувилгаан залуулах эрх шагнажээ.

Тvvний тєрсєн нутаг болох нэгэн отгыг тунгалаг билэгт худагтын отог гэж албан ёсоор нэрлэх болсон гэдэг. Б.Пунцаг хамба нас єтєлж Богдод удаа дараа айлтган чєлєє гуйж 1919 оны євєл албан тушаалаасаа чєлєєлєгджээ. Тэр 1920 оны євєл 75 насандаа насан єєд болсон гэдэг. Ийнхvv монголын тєр шашны нэрт зvтгэлтэн Хамба Номун хан Б.Пунцагийн тvvх тєдийлєн єргєн судлагдаагvй бололтой.

Н.Лхагва

Комментариев нет:

Отправить комментарий