“Катынийн гэмт хэрэг” гэдэг томъёолол нь Зөвлөлтийн НКВД-гийн (Дотоод явдлын ардын комисариат) лагеруудад байсан 22 мянган польш хүмүүсийг 1940 оны дөрөв, тавдугаар саруудад буудан устгасан цуврал үйлдлүүдийг хэлдэг.
1939 оны есдүгээр сард Улаан армид олзлогдсон 14552 польш офицер ба цагдаагийн ажилтнууд НКВД-гийн гурван лагерьт хоригдож байсан юм.
-Козельскийн лагерийн 4421 хоригдлыг 1939 оны есдүгээр сард Смоленскийн ойролцоох Хатынийн ойд Гнездово станцаас хоёр км-ийн цаана буудан хөнөөгөөд булжээ.
-Старобельскийн лагерийн 3820 хүнийг Харьковт буудан булжээ
-Украин, Белорусийн баруун мужуудын шоронд байсан 7305 польшийг Киев, Харьков, Херсон, Минскт хөнөөн устгасан бололтой. Хуучин Зөвлөлтийн баруун хэсгийн шорон гянданд хичнээн хүн хаана үрэгдсэн нь өнөөг хүртэл тайлагдаагүй нууц чигээрээ үлджээ. Хэдхэн хоногийн өмнө амь үрэгдсэн Польшийн ерөнхийлөгчийн Хатынийн гашуудал дээр хэлж амжаагүй үгэнд нь НКВД-гийн бүх архивыг нээж хэргүүдийг тодорхой болгохыг Оросын удирдлагад уриалсан байжээ.
Катыньд хамгийн анх 1943 онд польш офицерүүдийн булшийг олж илрүүлсэн юм. Энэ нь тэрхүү хар өдрүүдийг гэрчлэх булш болжээ.
Урьдатгал түүх
ЗХУ, Нацист Герман хоёр 1939 оны наймдугаар сарын 23-нд “Риббентроп-Молотовын гэрээ” гэх харилцан үл довтлох гэрээнд гарын үсэг зурав. Энэ гэрээний нууц протоколд дайны өмнөх Польш улсын газар нутгийн зүүн хэсгийг Зөвлөлт авна гэж заасан байв. Гитлерт бол тэр нууц протокол нь Польшид довтлох саадыг авсан хэрэг байлаа.
1939 оны есдүгээр сарын 1-нд Герман Польшид довтолсноор дэлхийн II дайн эхлэв. Польшууд Германы армитай 17 дахь хоногтоо цус асгаруулсан тулалдаан хийж байхад баруун талаас нь Зөвлөтийн Улаан арми /Уг Польштой бас харилцан үл довтлох гэрээтэй байсан хэрнээ/ Польшид нэвтрэн оров. Зөвлөлтийнхөн Гитлертай байгуулсан нууц протоколынхаа дагуу үүнийг хийжээ. Зөвлөлтийн үзэл сурталын машин Улаан армийн ажиллагааг баруун Украин ба баруун Белоруссийг чөлөөлсөн аян гэж нэрлэж байв.
Улаан армийн довтолгоо польшуудад гэнэтийн болсон ба зарим хүмүүс түүнийг
Польшийн армийн цөөн хэсэг Улаан армид эсэргүүцэл үзүүлсэн ба 1939 оны сүүлчээр Улаан армид 240-250 мянган польш цэрэг, офицер, цагдаа ба хилийн цэрэг шоронгийн харгалзагч зэрэг олзлогдсон байжээ. Ийм олон хүийг хооллож, байр сууцаар хангах нь хэцүү байсан учир жирийн цэрэг бага дарга нарыг суллан гэр гэрт нь буцааж, үлдсэнийг нь Зөвлөлтийн НКВД-гийн хэдэн лагеруудад илгээсэн юм. Гэтэл эдгээр лагерууд нь дүүрсэн байсан учир 1939 оны арав, арваннэгдүгээр сард Зөвлөлтийн харъяанд нэгдэн орсон газар нутгийн хүмүүсийг суллажээ. Харин немцүүдийн эзэлсэн нутгийн польшуудыг өөрсдийн эзэлж авсан Польшийн армийн албан хаагч украин ба белоруссийн цэргийн албан хаагчдаар германчуудтай солилцоо хийсэн аж.
Германчуудтай тохиролцсоны дагуу тэр солилцоонд энгийн дүрвэгсэд ч хамрагдсан байна. Тэд Зөвлөлтийн нутагт 1940 оны хавар хүртэл ажиллаж байсан Германы комисст хандан асуудлаа шийдүүлж болох байжээ. Харин Зөвлөлтийн олзонд 25 мянган польш цэрэг, офицерыг үлдээсэн байна. Мөн гэрт нь тарааж, Германтай солилцох боломжгүй армийн 8,5 мянган офицер олзонд үлджээ. Тэднийг Старобельск болон Козельскийн шоронд хорьсон ба бас хилийн цэргийнхэн болон цагдаагийн 6,5 мянган хүнийг Калинины хорих лагерьт хорьж байжээ.
1940 оны гуравдугаар сарын 5-нд Бүх Оросын коммунист (большвикуудын) намын Төв хороо “лагерьт хоригдож байсан 14700 офицер, албан хаагчид, газрын эзэд, цагдаагийнхан, тагнуулчид, шоронгийн харгалзагч нарыг” буудах тушаал гаргасан байна. Мөн Украин, Белорусийн баруун мужуудын шоронгийн 11 000 хоригдлыг буудахаар болжээ. Улс төрийн товчооны шийдвэрийн үндэс нь Зөвлөлтийн Дотоод яамны ардын комиссар Л.Бериягийн И.Сталинд бичсэн зурваснаас болжээ. Польшийн олзлогсод ба хоригдлуудын тэр ангилалын хүмүүс “зөвлөлт засгийн эвлэршгүй бөгөөд засрашгүй дайснууд учраас” тэднийг буудах хэрэгтэй гэж Л.Берия бичсэн байлаа. Улс төрийн товчооны хуралдааны протоколд Л.Бериягийн зурвасын сүүлчийн хэсгийг үгчлэн буулгасан байна.
Буудан хороолт
Дараагийн үйл явдлууд
Польшийн улаан загалмайн техникийн комиссийн тусламжтайгаар булшны малтлагыг 1943 оны гуравдугаар сарын сүүлчээс зургадугаар сарын эхэн хүртэл хийж 4243 хүний цогцосыг гаргаад тэндээс олдсон бичиг баримтаар нь 2730 хүний нэр хаягийг тогтоосон байна. Дараа нь цогцсыг анхны байсан газрын дэргэд нь нийтийн оршуулгын газарт нутаглуулжээ. Энэ малтлагын үр дүнг тэр жилдээ Берлинд хэвлүүлсэн “Amtliches Material zum Massenmord von Katyn” номонд өгүүлсэн байв. Булшийг нээхэд олдсон баримт бичгийг германчууд Краковын шүүх эмнэлэгийн институтад дамжуулан өгснийг 1944 оны зун германчууд аваад явжээ. Харин цөөн материалыг л нууж үлдсэн гэх яриа байдаг. Өөр нэг хувилбар нь Краковыг бөмбөгдөх үеэр шатсан ч гэдэг. Улаан арми Смоленскийг есдүгээр сарын 25-нд чөлөөлсний дараа Зөвлөлтийн тал хэргийг германчуудад тохохоор өөрийн комиссийг байгуулсан байна. Германчуудын дахин малтлага хийж чадаагүй булшнаас 1380 хүний үлдэгдлийг гаргаж олдсон баримтаар нь 22 хүний нэрийг тогтоосон байв. .
Үүнийгээ “хуульчлахын тулд” тэд Нюренбергийн олон улсын шүүхийг ашиглах гэсэн боловч олон улсын шүүх түүнийг баримт нотолгоогүй гээд хүлээн авсангүй.
КГБ-гийн дарга А.Н.Шеляпин 1959 оны гуравдугаар сард ЗХУКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.С.Хрущевт ирүүлсэн нууц зурвасдаа хуучин хөрөнгөтөн Польшийн офицер, жандарм, цагдаа нарын 14552 олзны хүн ба Баруун Украин, Белоруссийн шоронд хоригдож байсан 7305 хүнийг, мөн түүн дээр Хатынийн ойд буудуулсан 4421 хүнийг Төв хорооны Улс төрийн товчооны 1940 оны шийдвэрээр буудан устгасан учир тэдний хэргийг устгах санал тавьсан байв. Гэтэл ЗХУ-ын ГХЯ 1980-аад он хүртэл нэг биш удаа польшуудыг гитлерчууд хөнөөсөн гэж зүтгэж байлаа.
“Худал Катынь” бол Зөвлөлтийн талаас дэлхийд өөрсдийн хувилбарыг үнэн гэж харуулах оролдлогоос гадна Зөвлөлтийн суулгасан Польшийн коммунист засаглалын дотоод бодлогын нэг элемент байлаа. Мөн энэ бодлогын нэг чиглэл нь Лондон дахь Засгийн газарт захирагдаж байсан гитлеризмын эсрэг өргөн олны нууц хөдөлгөөний Крайовой Арми (АК) байгууллагын үйл ажиллагааг доош хийн муулан буруутгах явдал байлаа. Лондон дахь Польшийн Засгийн газар Хатынийн
Зөвлөлтийнхөн тэднийг буудсан хэргээ хагас зуун жилийн дараа 1990 оны дөрөвдүгээр сарын 13-нд хүлээн зөвшөөрсөн юм. Энэ хэргийг “сталинизмын хамгийн хүнд гэмт хэргийн нэг” гэж нэрлэсэн байв. Тэр үед Зөвлөлтийн Ерөнхийлөгч М.Горбачев, Польшийн ерөнхийлөгч В.Ярузельскийд буудагдсан офицеруудын нэрсийн жагсаалтыг дамжуулан өгсөн байна. Гэхдээ нэрсийг нь зуу зуугаар нь лагериас ачуулж байсан хүмүүсийн нэрсээр өгчээ. Тэр жилд Харьковын прокурор Харьков хотын ой цэцэрлэгийн бүсээс олдсон булшаар НКВД-гийн удирдлага агсан Берия, Меркулов ба олзны цэргийн асуудал хариуцсан НКВД-гийн газрын дарга агсан Сопруненко, Старобельскийн лагерийн дарга агсан Бережков болон бусад ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн байлаа. 1990 оны зургадугаар сард Калинин мужийн прокурор Польш офицерудыг хорьж байсан Осташковын лагераас сураггүй болсон польшуудын хэргээр бас нэг эрүүгийн хэрэг нээсэн юм. Энэ хоёр хэргийг Цэргийн ерөнхий прокурорын газар нэгтгэн №159 дугаартай хавтаст хэрэг нээн Цэргийн ерөнхий прокурор мөрдөн байцаах ажлыг эхлүүлжээ. Тэд польш мэргэжилтнүүдийн хамт Харьковын ойн бүс, Тверь мужийн Медное суурингийн дэргэд ба Катынийн ойд хэсэгчилэн булшийг нээсэн байна. Үүний гол үр дүн нь Старобельск ба Осташковскийн лагеруудын
Украин 1994 онд Польшид баруун муждаа цаазлагдсан 3435 хүний нэрсийн жагсаалтыг өгсөн ба тэр нь “Украиных” гэсэн тодотголтой болжээ. Харин Белорусийн жагсаалт сураг чимээгүй байгаа. Тэнд 3870 хүний нэрс байх ёстой. Одоо “Хатынийн гэмт хэргийн” 17987 хүний жагсаалт гарсан байна. Харин Баруун Белоруссийн шоронгийн 3870 хүн нэргүй хэвээр үлджээ. Олзлогдсон польшуудаас буудуулсан 14552 хүний булш тодорхой болсон байгаа. 2000 онд буудагдсан хүмүүсийн оршуулга дээр польш-украин, польш-оросын дурсгалын цогцолбор байгуулжээ.
Tani blogiig bainga unshaj bainaa ih sonirholtoi baidag shuu ajild chini amjilt amidrald chini az jargal huseye Shine onii mend hurgeye
ОтветитьУдалить