1921 онд “Зөвлөлтийн Улс Төрийн Тагнуулын Ерөнхий Газар шиг байгууллагыг Монголд байгуулж өг” гэсэн Троцкийн даалгавартай ирсэн нь тодорхой боловч яг хэзээ ирсэн, хэдэн он хүртэл юу хийсэн тухай тодорхой баримт Монголд ч, Орост ч олдоогүй гэж ТЕГ-ынхан хэлж байна. Оросын судлаачдын бичсэнээр бол Яков Блюмкин 1922 онд Афганистанд, 1923 онд Палестинд очжээ. Гэвч энэ нь жинхэнэ Яков Блюмкин үү, хуурамч нь уу гэдгийг тогтоох аргагүй гэнэ.
1921-24 оны хооронд Яков Блюмкин Монголд хувьсгал экспортлох ажиллагааны алан хядах хоёрдугаар шатны үйл ажиллагааг хэрэгжүүлжээ. Энэхүү улс төрийн тагнуулын үйл ажиллагаа нь хоёрхон үе шаттай: 1920 оны 8 сард Коминтерний Монгол, Төвдийн хэлтэс байгуулагдахад даргаар томилогдсон Сергей Борисов “Шашны фанатикуудаас агент элсүүлж, цэрэг байгуулан тэднээр удирдуулах” эхний үе шатны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн бол “Оросын коммунист чекистүүдийн дохио зангаагаар ажиллахыг зөвшөөрөхгүй бол Засгийн газрыг нь устгах, шашны тэргүүнийг нь алах” хоёрдугаар шатны үйл ажиллагааг Яков Блюмкин удирдсан байна.
Монголыг түшиглэн Төвдөд коммунист үзэл санаа түгээх коминтерний стратегчдийн зорилгыг давхар биелүүлж явсанЯков Блюмкин Далай ламын эсрэг хэзээ ч, яагаад ч хөдлөхгүй монголын төр засаг, шашны удирдагчдыг Бодоогоос Богдыг хүртэл алж хядаад буудах эрхээ хэтрүүлсэн тул буцаан дуудагдсан байна. Харин 1925 оны үед Монголд дахин очих санал түүнд тавихад царай нь барааж “Би тэнд олон хүнийг нядалсан шүү дээ… Буддын лам нарыг буудахын өмнө гэзгийг нь өөрийн гараар огтолдогсон” гэж хариулсан гэнэ. (Энд тэрээр гэзэгтэй лам нар гэж Бодоогийн хэрэг гэхчээр ихэнх нь устгагдсан 600 гаруй төвд цэргийг хэлсэн бололтой.)
Монголын түүхийн ном, бичгүүдэд 1921-24 оны учир битүүлэг аллага хядлагад Элбэгдорж Ринчиног тэргүүлэн оролцсон гэж бичих болсон ч үнэндээ түүний хажууд баримт үлдээдэггүй Яков Блюмкин жинхэнэ мангас байж. Ринчино бол түүний гар хөл болж явсан этгээд гэж монголын тагнуулчид үзэж байна.
Тэгэхээр хэн үхэх, хэн амьд үлдэхийг 21-хэн насандаа Бурхан мэт шийдэж, монголын хувьсгалыг дэглэсэн жүүд үндэстэн, 1900 онд төрсөн (1898 онд ч төрсөн байж магад), зөвлөлтийн хувьсгалч, тагнуулч, төрийн зүтгэлтэн, зөвлөлтийн тагнуулын албаны үндэслэгчдийн нэг, Сергей Есенины алуурчин Яґков Григоґрьевич Блюґмкин (Симха-Янкев ГершевБлюмкин псевдонимы: Исаев, Макс, Владимиров) бол Ардын хувьсгалын эцэг (отец Монголский революций), далд удирдагч болж таарлаа!
Комментариев нет:
Отправить комментарий