Туркийн газар нутаг дээр хамгийн их буюу 12- 15 сая курд үндэстэн амьдардаг. Иран, Сирид 7.5 сая, Иракт 4.5 сая курд тоологджээ. Турк, Сири, Иракт курдууд хоёр дахь том үндэстнийг бүрдүүлж байдаг билээ. Иракийн хүн амын 20, Сирийн ард иргэдийн ес, Туркийн хүн амын долоон хувийг курболон дууд эзэлдэг. Тэд сэтгэл зүрхэндээ өөрийн гэсэн тусгаар улсаа байгуулах хүслээ тээсээр яваа. Ирак дахь курд нийгмийн байр суурь их хүчтэй байдаг. Тэндхийн курдууд өөрийн гэсэн арми, төсөв, санхүүтэй, өргөн автономит эрхтэй, тусгаар тогтнолд ганц алхам ойртоод байгаа юм. АНУ-ын цэрэг Иракт нэвтрэн орж Саддам Хусейний дэглэмийг түлхэн унагасны дараа курдууд ийнхүү “өсч өндийсэн” аж.
Вашингтон эхэндээ америк загвараар олон үндэстний Ирак улсыг байгуулна хэмээн найдаж байсан ч Ерөнхийл өгч Масуд Барзани (курд үндэстэн) “Курдуудад өргөн эрхтэй автономит эрх олгохгүй бол гарын үсэг зурахгүй” хэмээн Иракийн шинэ Үндсэн хуулийг батлахаас татгалзаж зорьсондоо хүрсэн билээ. Тэр цагаас хойш курдууд болон Багдад дахь төвийн Засгийн газрын хоорондох маргаан, тэмцэл нэмэгдсээр иржээ. Курдууд оршин суудаг Киркук муж нефтиэр баян нутаг юм. “Санал зөрөлд өөнийг бидэнд ашигтайгаар шийдэхгүй бол бид тусгаар тогтнол руугаа тэм үүлнэ” хэмээн Барзани саяхан сануулаад авчээ. Иракийн курдууд аль Саддам Хусейний үеэс л Пешмерга хэмээх сайтар бэлтгэгдсэн армитай байсан нь одоо ч хэвээрээ. Үхлийг юман чинээд тооцдогг үй пешмергачуудын тоо 80 мянгаар тоологдоно.
Багдадын төвийн засаг курболон курдуудын хоорондох арцалдаан томоохон зэвсэгт мөргөлдөөнд хүргэж магадгүй байгааг тоймч, ажиглагчид анхааруулж байна. Иракийн Ерөнхий сайд Нури аль-Малики курдуудын нутгийг хяналтдаа авахаар шийдсэн нь гайхмаар зүйл биш юм. Үүний тулд тэрээр Киркук, Салахуддин болон Дияла мужид цэргийн оператив анги нэгтгэлийг (Tigris Operations Command, ТОС) байгуулжээ.
Пешмерга ТОС-ын хяналтад орвол санхүүжилтыг нь хариуцна хэмээн Аль-Малики амласан байна. Гэвч Иракийн Курдистаны тө- лөөлөгчид үүнийг “Хий хоосон мөрөөдөл, худал амлалт” хэмээн няцаажээ. Иракийн хил орчимд Туркийн цэрэг нэмэгдсээр байгааг Иракийн Курдистаны эрх баригчид эсэргүүцэж, төвийн Засгийн газар яагаад энэ тал дээр дуугүй байгаад байна вэ гэсэн таагүй асуултыг тавьж байна. Туркууд хил дээр танк, хуягт машин, байлдааны нисэх онгоцоо бөөгнөрүүлж, курд босогчдын байрлалыг үе үе бөмб өгдсөөр байгаа юм. Туркийн курдууд ч Анкарагийн Засгийн газарт багагүй түвэг, бэрхшээл учруулдаг. Туркийн өмнөд болон зүүн өмнөд нутагт амьдардаг курдуудад автономит эрх мэдэл байхгүй. 1923 онд Османы эзэнт гүрэн Туркийн бүгд найрамдах улс болсноо зарлан тунхагласнаас хойш курд үндэстний эрхийг хүлээн зөвшөөрсөн нэг ч хууль, тогтоомж батлаагүй юм.
Өрнөдөд террорист байгууллага хэмээн үзэгддэг Курдистаны Ажилчны нам (КАН) Туркт тусгаар тогтнолын төлөөх тэмцэл явуулдаг. Тус намын салбар, үүрүүд бүх хөрш оронд байдаг аж. Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган курдуудтай эвлэрэх оролдлогыг хийсээр ирсэн юм. Тэрээр курдуудыг хоморголон хядаж байсан хэрэг явдлыг албан ёсоор шалгахаар болж, төрийн мэдлийн телевиз дээр курд хэлний суваг бий болгосон зэргээр багагүй зүйл сэджээ. Гэвч Эрдоган курдын асуудлаар санаа нэг байсан Сирийн Ерөнхийлөгч Башар Асадаас “нүүр буруулснаар” Сирийн иргэний дайн Туркийн хилд тулж иржээ. КАН үүнийг овжин ашиглаж Эрдоганы эсрэг дайн зарлалаа. КАНын босогчид Туркийн цагдаа болон хил дээрх байрлалуудыг дахин довтлох болж, зарим дайралт дээр Сирийн курдуудтай нийлэн хүч хавсрах болжээ. Улмаар Турк, Сирийн курдууд нэгдэж нийлэх замдаа ороод байгаа нь тусгаар тогтносон Курдистан улсыг бий болгох бас нэг хүчин зүйл болж байна. Туркийн Hurriyet сонин “Долоохон хоногийн курдуудын амьдардаг нутгийн хил хязгаар 400 км байлаа. Одоо үүн дээр дахиад 800 км урт хил нэмэгдэж байх шиг байна” хэмээн бичжээ.
Ийнхүү КАН-тай учир зүйгээ ололцох гэсэн Эрдоганы оролдлого бүтэлгүй болсны дээр Барзани ч Анкарад туслахаас татгалзах болов. Иракийн курдууд Сирийн курдуудтай нийлж Сири дахь эрх мэдлийн хоосон зайд байр сууриа олж авахаар чармайж эхэлсэн нь Их Курдистан улсыг байгуулах санаархал хүчээ авч буйн илрэл юм. Иран дахь курдууд ч “сэхээ авч” Их Курдистан улс байгуулагдахад “хувь нэмрээ оруулах” талаар дуугараад эхэлжээ. Иргэний дайнтай байгаа Сирид эрх баригч дэглэм нурвал тус улс дахь курдууд автономит эрхтэй болох нь бараг тодорхой. Тиймээс Иран, Ирак, Сири, Турк дахь курдуудыг нэгтгэсэн Их Курдистан улс байгуулагдах цаг улам ойртсоор байгаа бололтой.
Н.Мөнхжин
Комментариев нет:
Отправить комментарий