среда, 27 февраля 2013 г.

Гадаадын хэвлэлийнхэн Монголын талаар хэрхэн бичиж байна

Гадаадын хэвлэлийнхэн Монголын талаар хэрхэн бичиж байна
Эрдэс баялагын нөөц нь Монгол Улсыг “Minegolia” болгон өөрчилнө

Еврази телевиз 2013 оны хоёрдугаар сарын 19-ний мэдээллийн хөтөлбөрөөрөө “Бэлчээрийн мал аж ахуй болон хөдөө аж ахуй эдийн засагт нь давамгайлсан, дөнгөж гурван сая гаруй хүн амтай Монгол Улс дэлхийн санхүүгийн шинэ од болоход хүрээд байна.

Шинжээчдийн тооцоолсноор энэ улс бүхэл бүтэн нэг триллион ам.долларын үнэ хүрэх үнэт металл болон эрдсийн ашиглагдаагүй нөөцтэй юм. Энэ нь эмэгтэйчүүд, хүүхдүүд гэлтгүй хүн бүрт 333.333 гаруй ам.доллар ноогдоно гэсэн үг. Ихэнхи эдийн засгууд дэлхийн санхүүгийн хямралтай тэмцэж ядаж байхад Монгол Улс 2012 оныг 6.7 хувь эдийн засгийн өсөлттэйгөөр угтсан. Үүгээр ч тогтохгүй Азийн хөгжлийн банк энэхүү өсөлт энэ жил 14 хувьд хүрэх магадлалтай гэж тооцоолсон байхад олон улсын бусад үнэлэгчид 20 хувьд хүрнэ гэж таамаглаж байна.

понедельник, 4 февраля 2013 г.

Омгоо зайнаас удирддаг хаан

Омгоо зайнаас удирддаг хаан
Гана улсын Эве омгийн хаан Тогбуи Нгорифия Сефас Кози Банса
  • Банса хаан ширээнд залармагцаа хамгийн түрүүнд Людвигсхафен хотын таньдаг фермерүүдээ цуглуулж, ард иргэдийнхээ орон гэрийг цэвэр, бохирын шугамд холбуулсан байна.
  • Энэ бүхнийг хаан алсын зайнаас буюу утас, имэйлээр амжуулсан. Банса эх орондоо тоног төхөөрөмж нийлүүлэх, удирдагчдын зөвлөлд оролцохоор хэдэн сар болоод л нэг ирдэг.
Өөрийн омгоо зайнаас удирддаг тэрбээр засгийн эрхийг санамсаргүй байдлаар хүлээн авсан юм. Түүний удирддаг засаглал Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөгдөөгүй ч хувийн холбоо, утсаараа улс орноо удирддаг гэхэд болно. Гэхдээ тэр ард түмнийхээ феодалын уламжлалыг хүндэтгэж, өөрийгөө юугаар ч сольшгүй нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Америк-Оросын харилцааны “ШИНЭ ХОХИРОГЧ”

Оросууд лхагва гаригт арван жилийн турш хүчин төгөлдөр үйлчилсэн хар тамхитай тэмцэх болон хууль сахиулах салбарт АНУ-тай хамтран ажиллах гэрээнээс гарч байгаагаа албанёсоор зарлалаа. Ингэснээр энэхүү гэрээ хуучин ЗХУ задран унасны дараа Орос-Америкийн хооронд тогтоод байсан бүхий л харилцаа холбоог сүйрэл руу хөтөлж буй ар араасаа хөвөрсөн дипломат цохилтуудын сүүлийн хохирогч болж байна.  Америк-Оросын димломат харилцаа ийнхүү муудсанаар хоёр талын байгуулсан хэд хэдэн гэрээ нуран унаж, АНУ-ын зарим нэг чухал агентлагууд Оросоос хөөгдсөн.  Хурдтайгаар хөдөлж эхэлсэн энэ “галт тэрэг”-ийг зогсоох нь шинэ Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн өмнө тулгарч буй хамгийн чухал асуудлын нэг болох нь ойлгомжтой.  Мягмар гаригт түүнийг АНУ-ын гадаад бодлогын тэргүүнээр батлах үед, тэрбээр Сенатын комисст үг хэлэхдээ “Оростой харилцах шинэ арга барилыг АНУ олох ёстой” хэмээн мэдэгдсэн юм.

пятница, 1 февраля 2013 г.

“ШОРОНГИЙН ХАДААС” БОЛГОХ ЯЛ ТҮҮНД ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА

16 жилийн өмнө болсон хүн амины хэргийг Украины Ерөнхий прокурорын газар мөрдөн шалгаж дуусаад уг гэмт хэргийн захиалагч нь тус улсын Ерөнхий сайд байсан хоёр хүн болохыг хүлээн зөвшөөрөхөд хүрээд байна. Тэдний нэг нь Юлия Тимошенко, нөгөөх нь түүний дарга байсан, АНУын шоронд хоригдож байгаад саяхан гарч ирсэн Павел Лазаренко юм. Тэгэхдээ энэ талаар албан ёсоор хэн нэгэн хандаагүй байна гэж Тимошенкогийн өмгөөлөгчид мэдэгдэж буй. Яриад байгаа аллага 1996 оны арваннэгдүгээр сарын 3-нд болжээ.
Тэр өдөр Донецкийн нисэх онгоцны буудал дээр Дээд Радын депутат, бизнесмэн, тухайн үедээ бүс нутагтаа хамгийн нөлөө бүхий хүн гэгдэж байсан Евгений Щербанийг буудаж орхисон байна. Түүнтэй хамт эхнэрийг нь, онгоцны механик, бортинженерийг хороожээ. Алуурчдаас Оросын иргэн, “Москвагийн хүн” хочтой Вадим Болотских баригдаж, бүх насаараа хоригдох ял авсан байна.

Сүжигт гүний хошууны хийдэд саатсан англи дэслэгчийн тэмдэглэл



Британийн явган цэргийн Эссексийн хороо хэмээгч нэгтгэлийн дэслэгч Г. С. Бинстийд 1913 оны 9, 10 сард
Монгол нутгаар аялсан тухайгаа Вангийн Азийн Нийгэмлэгийн Сэтгүүл (Journal of the Royal Asiatic Society)-д 1914 онд нийтлүүлсэн байна. Дэслэгч тухайн үеийн Монголын, ялангуяа сүм хийдийн амьдралыг нүдээр үзэж, тэмдэглэн бичсэн, бас схем зураг хавсаргасан тул нийтлэл нь нэн сонирхолтой, манай түүхийн бас нэгэн баримт болохын тул уншигчдадаа товч боловч танилцуулах нь зүйтэй хэмээн бодов.
Халхын Сэцэн хан аймгийн Сайд Сүжигт гүний хошуу нь одоогийн Хэнтий аймгийн Баян-Овоо сумийн нутаг юм. Бинстийдийн өөрийн тодорхойлсноор Сэцэн хааны өргөөнөөс 60 бээр доошоо, Сан бэйсийн өргөөнөөс 160 бээр доор, Хэрлэн мөрний хөвөөнд орших сүм хэмээжээ. 

четверг, 24 января 2013 г.

Шинэ “Афганистан” буюу Малигийн маргааш


Афганистанаас хэдэн мянган бээрийн алсад орших баруун африкын нэгэн улс тэдний хувь заяаг давтах тунчиг өндөр магадлалтай болоод байна. Шашин болоод үзэл сурталын зөрчилтэй байгаа энэ улсад бас нэгэн асуудал бий. Мали улсын хойд хэсэгт Аль Кайдагийн салбар байгууллага сүүлийн хэдэн сарын турш цэргийн хүчийг хойд хил дээр нь төвлөрүүлээд байна. Гол учир нь тус улсын хойд хэсэг тусгаар тогтнохын тулд ийнхүү цэргийн хүчийг нэмэгдүүлж, ардын чөлөөлөх арми гэгчийг байгуулжээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Францын талаас цэргийн хүчийг Мали улсын хойд хэсэгт төвлөрүүлээ байгаа юм.

Бүр нөгөө тал нь...

Мали улсын хойд хэсэг Алжиртай хил залгадаг. Алжирт лалын хэт даврагсад орогнодог гэдгийг олон улсын чанартай судалгаанаас бэлхнээ харж болно. Бүр Аль Кайдагийн салбар хороо ч Малигийн хойд хэсэгт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

суббота, 19 января 2013 г.

Пхеньян, Сөүл хоёр байлдан дайтах гээгүй. Ямар учраас?

Солонгосын хойг дайны ирмэгт тулсан гэж дэлхийн ХМХ байн байн мэдээлж байна. Хоёр Солонгос улсын харилцаа ахин хурцдаж, зэвсэгт мөргөлдөөнд хүрч мэдэх үед ингэж мэдээлдэг. Харин зэвсэгт мөргөлдөөн дайн болж хувирах аргагүй. Их дайн сүйдэх хор уршигтайг Умард ч, Өмнөд ч Солонгос ойлгож байгаа. Энэ нь Сөүл буюу Пхеньяний энхийг эрхэмлэх бодлого эсвэл хоёр Солонгос улсын улс төрчдийн ёс суртахууны өндөр чанарын илэрэл бишээ. Пхеньян, Сөүлд дайны хэнээтэн засгийн эрхэнд гарсан ч Солонгосын хойгт их дайн хийхгүй.