четверг, 24 января 2013 г.

Шинэ “Афганистан” буюу Малигийн маргааш


Афганистанаас хэдэн мянган бээрийн алсад орших баруун африкын нэгэн улс тэдний хувь заяаг давтах тунчиг өндөр магадлалтай болоод байна. Шашин болоод үзэл сурталын зөрчилтэй байгаа энэ улсад бас нэгэн асуудал бий. Мали улсын хойд хэсэгт Аль Кайдагийн салбар байгууллага сүүлийн хэдэн сарын турш цэргийн хүчийг хойд хил дээр нь төвлөрүүлээд байна. Гол учир нь тус улсын хойд хэсэг тусгаар тогтнохын тулд ийнхүү цэргийн хүчийг нэмэгдүүлж, ардын чөлөөлөх арми гэгчийг байгуулжээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Францын талаас цэргийн хүчийг Мали улсын хойд хэсэгт төвлөрүүлээ байгаа юм.

Бүр нөгөө тал нь...

Мали улсын хойд хэсэг Алжиртай хил залгадаг. Алжирт лалын хэт даврагсад орогнодог гэдгийг олон улсын чанартай судалгаанаас бэлхнээ харж болно. Бүр Аль Кайдагийн салбар хороо ч Малигийн хойд хэсэгт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

суббота, 19 января 2013 г.

Пхеньян, Сөүл хоёр байлдан дайтах гээгүй. Ямар учраас?

Солонгосын хойг дайны ирмэгт тулсан гэж дэлхийн ХМХ байн байн мэдээлж байна. Хоёр Солонгос улсын харилцаа ахин хурцдаж, зэвсэгт мөргөлдөөнд хүрч мэдэх үед ингэж мэдээлдэг. Харин зэвсэгт мөргөлдөөн дайн болж хувирах аргагүй. Их дайн сүйдэх хор уршигтайг Умард ч, Өмнөд ч Солонгос ойлгож байгаа. Энэ нь Сөүл буюу Пхеньяний энхийг эрхэмлэх бодлого эсвэл хоёр Солонгос улсын улс төрчдийн ёс суртахууны өндөр чанарын илэрэл бишээ. Пхеньян, Сөүлд дайны хэнээтэн засгийн эрхэнд гарсан ч Солонгосын хойгт их дайн хийхгүй.