пятница, 28 сентября 2012 г.

Онцгой үүрэгтэй найз бүсгүй


Өнгөрөгч долоо хоногт Австрийн “Der Standard” сонин Юлия Тимошенкогийн охин Евгениятай хийсэн ярилцлагыг нийтэлсэн билээ. Украины Ерөнхий сайд асан ээж нь улс төрийн хэлмэгдлийн золиос болсон талаарх уламжлалт мэдэгдлүүдийн хажуугаар Евгения ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг ээжид нь тусалж чадах “энэ хорвоогийн цөөн хүний нэг” хэмээв. Ийн саймшран ярьсныг нь ойлгож болох юм. Учир нь энэ олон жилийн туршид Путин, Тимошенко хоёр ОХУ, Украины хоорондох харилцаан дахь хүндрэлүүдийг үл харгалзан найз биш юм гэхэд сайн холбоотнууд байсан нь яриангүй үнэн. Тухайн үед хоёр эрхмийн харилцааг тойрон янз бүрийн таамаглал дэвшүүлдэг байлаа.

среда, 26 сентября 2012 г.

Бараг л улсын нууц: Монголын армийн зэвсэг техникийн тоо


Бараг л улсын нууц: Монголын армийн зэвсэг техникийн тоо Өнгөрсөн зун Төв аймгийн Сэргэлэн суманд байрладаг Зэвсэгт хүчний 016 дугаар ангид 50 ширхэг Т-72А танк, 40 ширхэг БТР-70М маркийн хуягт тээвэрлэгч, “Мерседес Бенц” маркийн ачааны автомашин, ОХУ-ын “Урал” маркийн түлш цэнэглэгч, чирэгч, холбооны техник зэрэг зэвсэглэл техник хүлээлгэж өгсөн тухай мэдээ Монголын хэвлэлүүдээр гарсан билээ. (Үнэнийг хэлэхэд зэвсэглэлийн маркуудыг дурдаж байснаас тоо ширхэгийг нь нарийн мэдээлээгүй юм.) Зунаас хойш Батлан хамгаалахын шинэ сайд, “Хааны эрэлд” олон улсын хээрийн сургууль, энхийг сахиулагчдын шинэ ээлж, “Сэлэнгэ 2012” Орос-Монголын хээрийн сургууль гээд батлан хамгаалах салбар сонин ихтэй байлаа.