суббота, 31 декабря 2011 г.

Орос хүүхэнтэй суусан хятадууд



Оросын алс дорнодын оршин суугчид сүүлийн үед олноороо Хятад ард улсын иргэдтэй гэрлэх болсон байна.
Үүнд олон шалтгаан байгаа байх. Ямартаа ч наймаачин хятадууд оросын эрчүүдийн хомсдолыг нөхөж байгаа бололтой.


Катя (26 настай) ба Женя (42 настай) Ляндцын Ин

Полтавка тосгон. Байр түрээслүүлэхээс гадна хүлэмжтэй.

четверг, 22 декабря 2011 г.

Кто сказал, что секса в СССР не было ... Тогда, эти фото откуда?

Думаете в СССР секса нет?  Был он, вот смотрите!

суббота, 17 декабря 2011 г.

Эрх чөлөөний эцсийн хязгаар буюу “ТАХИР СОЁОТ”


horigdolХоригдлууд салхилж байгаа нь
-БИД ХҮН АЛСАН ЯЛТНУУД БОЛОХООС ЦИРКИЙН ҮЗҮҮЛБЭР БИШ-
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 405 дугаар хорих ангийг урт хонгилоор давхар  хамгаалжээ. Энд тэндгүй төмөр хаалга тар няр хийн чихарч  "Гараа ардаа аваад цаашаа хараад зогс" хэмээн албан хаагчдын чанга дуугаар хэлэх нь сонсогдох.

пятница, 9 декабря 2011 г.

Номер нэг устгалт

New Yorker сэт­гүүл бин Ладеныг уст­гах ажил­ла­гааны на­рийн ширийн зүй­лийг өгүүл­жээ. 2011 оны тавдугаар сард Америкийн тусгайгийнхан нэгэн нууц ажиллагаа явуул­сан бө­гөөд энэ үеэр Пакистан улсад “Аль-Каеда” бүлэг­лэлийн удир­дагч Осама бин Ладен устгагдсан билээ. New Yorker сэтгүүл энэ ажил­ла­гааны талаар найм­дугаар сарын дугаар­таа “Тэр шөнө Абботтабад хотод юу болсон бэ?” гэ­сэн гарчиг бүхий дэлгэ­рэнгүй материал нийтэл­сэн бө­гөөд тэрхүү тусгай ажилла­гааг бэлтгэж зо­хион бай­гуул­сан, явуул­сан хүмүүс­тэй хийсэн ярилцлагадаа үндэслэсэн байна.

* * *

Эхний нисдэг тэрэг цогцолборын дээр агаарт зогсолт хийтэл түүнээс унжих хоёр олсоор бүх арван хоёр дайчин доош бууж байв. Нөгөө нисдэг тэрэг цогцолборын зүүн хойд өнцөгт нисч очингуут доош Ахмед, Каир болон дөрвөн байлдагч бууж байсан аж. Тэд газардаад барилгын дөрвөн буланд манааны үүрэг гүйцэтгэж байсан юм. Дараа нь нисдэг тэрэг байшингийн дээр зогсолт хийнгүүт Жеймс болон үлдсэн зургаан дайчинг дээвэр дээр буулгах учиртай байлаа. Нөхцөл байдал харьцангуй тайван байх юм бол Ахмед чимээ шуугианаар сониучирхан цугларах хөршүүдийн анхаарлыг сарниулах ажиллагааг явуулах байсан юм. Шаардлага гарвал дайчид болон нохой түүнд хүчний дэмжлэг үзүүлэх боломжтой байв. Хэрэв бин Ладеныг эрж хайх ажиллагаа удааширвал нохойг байшинд оруулж тэрээр давхар хана, нууц хаалганууд байгаа эсэхийг илрүүлэх учиртай байсан аж.
   

среда, 7 декабря 2011 г.

Олег Глазуновын “Хятадын тагнуулын алба”


Үргэлжлэл

Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын тагнуулын алба гурван үндсэн хэсгээс бүрдэж байна: Олон нийтийн аюулгүй байдлын яам /ОНАБЯ/, Улсын аюулгүй байдлын яам /УАБЯ/, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн тагнуулын алба /АЧАТА/. Хэдийгээр Хятадын албан ёсны тагнуулын байгууллага нь Улсын аюулгүй байдлын яам ч гэлээ түүнээс гадна бусад олон тооны төрийн байгууллагууд тагнуулын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус бүр нь тагнан турших үйл ажиллагаанд өөрт ногдсон ажил үүргийг гүйцэтгэдэг. Гэхдээ тэднээс хамгийн голлох байр суурийг УАБЯ болон ОНАБЯ эзэлдэг юм.


Үргэлжлэл.

… Урьд өмнө дурдаж байсанчлан Барууны зэвсэгт хүчний цоо шинэ технологийн давуу талыг анх удаа хамгийн том цар хүрээтэйгээр, бодит байлдааны нөхцөл байдалд харуулсан Америкийн “Цөлийн шуурга” ажиллагааны дараа Хятад улс урьд өмнө байгаагүй ихээр түгшиж эхэлжээ.
   
Өөрсдийн хоцрогдож яваа гэдгийг гүнээ ойлгож ухамсарласан Хятад улс нэгэнт буй болсон нөхцөл байдлаас гарах арга замыг бодож олохоос өөр аргагүйд хүрэв. Тиймээс л сүүлийн арван жил БНХАУ-ын тагнуулын алба гадаад орнуудын сүүлийн үеийн шинэлэг өндөр технологид анхаарлаа улам бүр хандуулаад байна.

Олег Глазуновын “Хятадын тагнуулын алба”

Үргэлжлэл.

Саявтархан хэд хэдэн шуугиант явдлууд гарч Хятадын бизнесмэнүүд цэргийн нисэх хүчин болоод усан цэргийн флотод хамаарагдах маш нууц бичиг баримт болон сэлбэг хэрэгслүүдийг хулгайлан ОХУ-ын иргэдийн тусламжтайгаар БНХАУ руу  гаргахыг завдсан гэх мэдээлэл тарсан билээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд илрүүлсэн ийм төрлийн дөрвөн гэмт хэргийн гуравт нь ОХУ-ын алс Дорнодын оршин суугч, чөлөөндөө гарсан цэргийн албан тушаалтнууд болон батлан хамгаалах хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд оролцсон нь тогтоогджээ.

Олег Глазуновын “Хятадын тагнуулын алба”

Үргэлжлэл...

ХОЁРДУГААР БҮЛЭГ.
БНХАУ-ЫН ТУСГАЙ АЛБАДЫН СТРАТЕГИ  БОДЛОГО БОЛОН АРГА ТАКТИК
    Дотоодын тагнуул гэж бий, сөрөг тагнуул ч гэж байдаг, үхлийн бас амьдралын  тагнуул ч гэж бий. Тэр бүхнийг зөвхөн эрхэм дээдэс удирдана.
    Эртний Хятадын дайны онолч Сунь Цзы

Хятадын тагнуулын алба нь тагнан турших дайныг явуулах нэн орчин үеийн аргуудыг маш идэвхтэй, бас эрчимтэй өөрийн болгон эзэмшиж байгаа нь дэлхийн тагнуулын эзэнт гүрнүүдийн клубт асар богино хугацаанд элсэн орж байна. Бусад хүчирхэг гүрнүүдийн нэгэн адил БНХАУ нь дэлхий даяар тусгай ажиллагаа явуулж, нөлөө бүхий бүсийг эзлэхийн төлөө хатуу тэмцэл явуулж байна. 21-р зууны эхэн гэхэд Хятадын тагнуулын алба нь дэлхийн бөмбөрцгийн тэн хагасыг хэдийнэ эзэлсэн гэж хэлж болох бөгөөд эдүгээ Тэнгэрийн орны нууц албаны армийн нийт бүрэлдэхүүнийг тоолж чадах хүн бараг ховор биз.

Олег Глазуновын “Хятадын тагнуулын алба”

КОММУНИСТ ХЯТАДЫН ТУСГАЙ АЛБАДЫН ТҮҮХ

Хятад, Оросын гадаад тагнуул нь АНУ-ын хувьд эмзэг, нууцлаг мэдээллээ алдсан хамгийн түрэмгий хүчнүүд юм. АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал, адмирал Майкл Макконнелл ХХ зууны дунд хүртэл цагтаа хамгийн хүчирхэг, дайчин гүрэн байсан Хятад улс нь уналт хоосролын байдалд орсон байв.  Байнгын иргэний дайн, харийн гүрнүүдийн түрэмгийлэл зэрэг нь тус улсыг эдийн засаг хийгээд улс төрийн сүйрэлд хүргээд байлаа. Тэнгэрийн гэх тус улс задран унахын ирмэг дээр байв.

Олег Глазуновын “Хятадын тагнуулын алба”


…1980-аад оны сүүлчээр Хятадын тусгай албадынхан тагнуулын сүлжээгээр дамжуулан олж авдаг онцгой чухал мэдээллээс гадна аливаа харийн улс орны талаарх 80 хувь хүртэлх мэдээллийг мэдээллийн жирийн нээлттэй эх үүсвэрийг ашиглах замаар олж авч болох юм гэдгийг ойлгожээ. Үнэндээ үүний тулд янз бүрийн хэрэгслээр хүлээн авч байгаа үй олон мэдээ, баримтаас хэрэгтэйг нь шүүж, боловсруулан, нэгтгэж, дүгнэлт гарган, цаг тухайд нь дээд удирдлагадаа мэдээлэл авч байхын тулд мэдээлэл-шинжилгээний албаны ажлыг бий болгон, зохион байгуулах, тохирох арга хэрэгслүүдийг ашиглах шаардлагатай байлаа. Мэдээллийн дайнд өнөөдөр Хятадын тал улам бүр өндөр амжилтад хүрч байна. Хятад улс мэдээлэл цуглуулахад асар их нөөц, хөрөнгийг харамгүй зарцуулж байгаа юм.
   
Хятадын тусгай албадын тагнан турших ажиллагааны давуу тал бол урьд өмнө цэргийн албанд зүтгэж, халагдсаныхаа дараа бизнес эсвэл улс төрийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүс юм. Тэдний дундаас хамгийн гол  бай нь холбоо, тагнуулын хэлтсүүдэд алба хааж байсан хүмүүс байдаг. Ингэхдээ Хятадын тагнуул “хараацай”, “хэрээ”, “зөгийн балан урхи”” гэх мэт өөрийн талд элсүүлэх бүхий л аргуудыг ашигладаг болов.

Топ улстөрчдийн аалзны тор


“Бэлтгэл” операци
 
Эрт урьд цагт хотын дарга М.Энхболд Ерөнхий сайд Н.Энхбаяртай “чухал асуудлаар уулзмаар байна” гэсээр уулзжээ. Уулзалтын гол сэдэв нь “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль” баталсантай холбогдуулж,“Улаанбаатар таймс”” сониныг хувьчлахтай холбоотой байв. Урьдчилж хийсэн бэлтгэлээ танилцуулж, зарчмын “добро” авахаар бараалхсан аж.

суббота, 3 декабря 2011 г.

Гандигийн гэр бүлийн гинжин хэлхээ

Неру-Гандигийн гэр бүлийн дөрөв дэх удирдагч

Энэтхэгийн төрийг хагас зуун жил барьсан Неру-Гандигийн гэр бүлээс дараагийн нэг удирдагч төрөхөд ойрхон байна. Тэр бол гэр бүлийнхээ тав дахь үеийн төлөөлөл болсон Рахул Ганди юм. Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавхарлал Неругийн гуч, Индира Гандигийн ач хүү Энэтхэгийн улс төрд хөл тавиад аль хэдийнэ найман жил өнгөрсөн ч олон нийтийн хүсэн хүлээж буй нөлөө бүхий албан тушаалд очихоос татгалзсаар өдий хүрсэн юм.

Европт байрлуулах Америкийн систем ДЭЛХИЙН ХҮЧНИЙ ХАРЬЦААГ ӨӨРЧЛӨХ ҮҮ


Пуужингаас хамгаалах Америкийн системийг Европт дэлгэрүүлэх гэж буйд ОХУ хэрхэн хандаж байгааг Ерөнхийлөгч нь саяхан илэрхийлсэн. Түүний хэлснээс үзвэл Өрнөдийн энэ үйлдлийн хариуд стратегийн цөмийн хүчний объектуудаа далдлах арга хэмжээг Оросын цэргийнхэн нэмэгдүүлж, стратегийн баллистик пуужин гуудаа уг системээс давж гарах өндөр үр ашигтай цэнэгт төхөөрөмжөөр хангах, улс орныхоо баруун болон өмнөд хэсэгт Европын пуужингаас эсэргүүцэн хамгаалах системд цохилт өгөхүйц орчин цагийн зэвсэглэлийн чадавх бий болгох аж. Энэ хүрээнд ОХУ чухам ямар алхам хийж болох талаар эндхийн улстөрчид, шинжээчид, мэргэжлийн хүмүүс тодруулан хэлж буйгаас заримыг нь сонирхуулъя. Оросын Төрийн Думийн Батлан хамгаалах байнгын хорооны гишүүн Михаил Ненашевийн хэлснийг үзвэл шаардлага гарсан үед Орос улс “Искандер” гэдэг шуурхай тактикийн пуужингийн цогцолборыг Белорусь улс болон Калининград муж Крас нодарын хязгаарт хагас жилийн дотор байрлуулж чадах аж.

четверг, 1 декабря 2011 г.

Хүннү гүрэн Монголчуудын өвөг дээдэс байсан гэх хангалттай олон нотлох баримт олджээ

-Хүннүгийн ариун булшийг малтаж дуусчээ-
Улаанбаатар Их сургуулийн Нийгмийн ухааны факультетийн декан, доктор профессор Д.Эрдэнэбаатар тэргүүтэй эрдэмтэн судлаачдын баг, багш нар, оюутан залуус, инженер техникийн ажилтнууд гээд нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамт олон Архангай аймгийн нутагт судалгаа хийж түүхийн нэн үнэт, урьд өмнө нь хэзээ ч олдож байгаагүй олдворуудыг нээн илрүүлсэн  байна.
Анх 2000 онд тус сургуулийн Археологийн тэнхим Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Балгасын тал хэмээх газарт орших Гол мод-2 нэртэй Хүннүгийн хаадын булш бүхий газрыг шинээр нээн илрүүлж байжээ. Эдгээр булш бунхан нь тус аймгийн Хайрхан сумын Хүнүй голын хөндийд илэрсэн Гол модны Хүннүгийн язгууртны булштай ижил байсан тул ялгахын тулд Гол мод-2 хэмээн нэрлэсэн байна. Гол мод-2 хэмээх тэрхүү газарт 200 гаруй булшийг тэмдэглэжээ.