пятница, 1 апреля 2011 г.

Ю.Цэдэнбал даргын туслах болгох гэж намайг хоёр жил тагнасан


Ю. дарга, Л.Батцэнгэл, Мценск хотын музейн эрхлэгч А.И.Макашев нар. 1970 он.
Монгол Улсын тө­рийг 40 гаруй жил удир­дан залсан Ю.Цэдэнба­лын нарийн бичгийн дар­га байсан Л.Батцэн­гэл­тэй хөөрөлдлөө. Ю.Цэдэнба­лын албан ажлын хам­гийн ойрын шадар тус­лагч байж өрөөнийх нь үүдэнд 15 жилийн турш “жи­жүүр­лэсэн” энэ эрхэм өөрөө түүхийн нэгээ­хэн ар­хив болон үлд­жээ. Л.Бат­цэнгэл гуайн хашиж явсан МАХН-ын төв хо­рооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлө­лийн нарийн бич­гийн дар­га гэдэг бол тухайн үеийн нэр хүнд­тэй өндөр албан ту­шаал байсан нь мэдээж.

Яруу найрагч Р.Чойном ба улс төрийн хэлмэгдүүлэлт


Миний бие 1988-1990 онд БНМАУ-ын Прокурорын туслах бөгөөд шүүн таслах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байх үед яруу найрагч Р.Чойномыг хэлмэгдүүлсэн тухай утга агуулга бүхий материал хэвлэлд гарах болсон. Тэдгээр материалаас үүдэн Улсын Ерөнхий Прокурорын туслахын хувьд яруу найрагч Р.Чойномыг төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэгт ял шийтгэсэн хавтаст хэргийн материалыг тэр үеийн Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны (НАХЯ) төв архиваас улсын нууцыг задруулахгүй гэдэг ам өчгөө өгч, хэрэв задруулбал хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ гарынхаа үсгээр нотлон байж татуулан авч, хянаж судлав.

Бидний мэдэх бас сайн мэдэхгүй Монголын казах гэж хэн бэ?


Тэд 19-р зууны дунд үеэс монгол нутагт суурышсанаар бидэнтэй амь нэгтэйгээр амьдралаа холбосон байдаг. Монгол оронд Манжийн захиргаа устаж, тусгаар улс байгуулагдсан учир казахууд Монгол улсад дагаар орох хүсэлтээ Богд гэгээний засгийн газарт гаргасан бөгөөд түүнийг нь ёсоор болгон 1917 оны 3-р сарын 23-нд казахууд Монгол улсын жинхэнэ харьяат болж. Хошуу сумын зохион байгуулалт хийж, тэдгээрийн толгойлогчдод зэрэг хэргэм, тамга олгон, хошуу нутаг захируулах болгожээ.

Чингис Хаан казахуудын өвөг дээдэс буюу монголчууд манжуудын удам угсаа болох нь

Cүүлийн үед Казахстан төдийгүй Тусгаар Улсуудын Холбооны (хуучин ЗХУ) түрэг хэлтэн улсуудын дотор
Монголчуудын 13-р зууны их түрлэгийг тэр дундаа хааныг өөрсдийн болгох гэсэн их хийрхэл явагдаж байгаа юм байна. Бид ч бас их түүхийнхээ учрыг удам гарлаа бас гүйцэд ухаж төнхөж чадаагүй л яваа улс. Харин бусдын идэш болж өөрснөө юу ч үгүй үлдчихгүйн тулд амин зуураа эв эе учир начраа олж сонор соргог байх хэрэгтэй юм. Энд сүүлийн үед ихээхэн шуугиан тариад байгаа нэгэн түүхээр оролдогч казах эрийн ярилцлагыг толилуулъя.
Гэхдээ жинхэнэ түүхч нар болохоор энэ хүний болон хамсаатнуудынх өрнүүлээд байгаа их шуугианыг нэг их ойшоодоггүй Назарбаевынхны далд өөгшүүлэлтээр энэ бүхнийг хийж байна гэж үздэг ч юм билээ.