четверг, 31 марта 2011 г.

Зовлонг ярьж биш сөрж туулсан Монгол цэргийн жанжин



Од нь гийсэн хүн гэж бай­даг бол од нь «гүйсэн» хүн гэж байдаг ажээ.
Тийм хүний нэг бол Богд хаант Монгол улсын цэргийн жанжин, эрдэнэ дайчин, манлай баатар чин ван Ж.Дамдинсүрэн юм. Тэрбээр тоост хорвоод хагас зуун жил наслахдаа хэрээс хэтэрсэн зовлон бэрхшээлийг туулжээ.
Дамдинсүрэн гэдэг бие хүнийг зориг тэвчээр нь л авч явсан юм шиг санагддаг. Түүний туулсан зам тэр чигээрээ энгийн байтугай цэргийн хүн ч зүрх алдмаар, хамт явсан хэн ч гэсэн дагаж биширмээр гайхамшигт жанжин байжээ. Манлай ван цэргүүддээ:
-‘’Зовлон тоочсон хүнийг эр хүн гэдэггүй, түүнийг ярьж биш сөрж туулдаг юм’’ гэж сургаж хатуу­жуулдаг байсан гэдэг.

среда, 30 марта 2011 г.

"Дэлхийн III дайн эхлээд өрнөж байгааг харцгааж байгаа биз дээ"

Оросын Либераль ардчилсан намын тэргүүн, ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга энэ дайн юунд хүргэж болох талаар "Комсомольская правда" сонинд өгсөн ярилцлагыг нийтэлж байна.

-Николя Саркози, Ангела Меркель, Хиллари Клинтон нар энэ байлдааны ажиллагаа бол "Ливийн хямралт байдлыг зохицуулахад болон энгийн номхон ард иргэдийг хамгаалахад чиглэгдэж байна" гэж нотолцгоож байна. Тэгэхлээр Парист болсон шуурхай чуулга уулзалт зөвхөн улс төрийн шалтгаантай гэж ноён Жириновский та үзэж байна уу?

-Энэ бол яах аргагүй том дайн. Бүх үйл явдал 1991 оны нэгдүгээр сард 33 орны бүрэлдэхүүнтэй эвсэл яг үүнтэй адил хэлэлцэн тохирч Иракт дайран довтолсноор эхэлсэн түүхтэй. Ирак Кувейтээс цэргээ эргүүлэн татсаны дараа дахин түрэмгийлэн эзэлсэн билээ. 2001 онд Афганистанд цөмрөн орсон. Өөрөөр хэлбэл, хоёр соёл иргэншлийн лалын болон христийн загалмайтан буюу үндсэндээ Өрнөдийн загалмайтан Лалынхны хоорондын тэмцэл мөргөлдөөн болж байна. Үүний гол шалтгаан нь юуны өмнө газрын тос,

понедельник, 28 марта 2011 г.

“Монгол Хятадын бас нэг хязгаар нутаг болох” бооцоог өнөөдөр ч тавьж болно

Хятадууд Монголыг эхлэж залгина
Москвагийн сэтгүүлч, иргэний дайны түүхийг судлаач, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах байгууллагын тэргүүн Сергей Балмасов энэхүү нийтлэлийг Правда сонинд бичжээ. Тэрээр “далайд гарцгүй Монгол хоёр хөрш Хятад болон Оросоос урьд өмнөхөөсөө илүү их хамааралтай болж байгаад Америк болон Их Британийн шинжээчид түгшүүр зарлаж байна” хэмээгээд бидний тухай ийн өгүүлжээ.
Монголчууд төмөр зам барих зөвшөөрөл олгосноор Хятадын эдийн засгаас хамаарлаа сулруулна гэж найдаж байна. Гэтэл Монголын экспортын 70 орчим хувь нь Хятадад ногдож байгаа юм. Энэ чиглэлд хятадууд оросуудаас давуу байдалтай байгаа нь эргэлзээгүй. Бид Алс Дорнодын нутгаа эзгүй зэлүүд орхисон байхад Хятадууд Монголтой хил залгаа нутгуудад хот суурин, дэд бүтэц барьж байна.

Азийн бүдүүлэг хот Катманду



Ìанай гариг дээр улс үндэстэн бүр оршин тогтнож ирэхдээ хот тосгодоо барьж босгосон түүхтэй.Энэ удаагийнхаа дэлхийн хотууд булангаараа Балба болоод түүний нийслэл Катманду хотыг цухасхан танилцуулахыг хүслээ. Ази тивийн ядуу буурай орны нэг болох Балбын вант улс 24 сая хүн амтай. Газар нутаг нь манайхаас 11 дахин бага. Өнгөрсөн зууны сүүлч 1997 онд хүн амаа тоолсон нь Балбад 23 сая 600 мянган хүн амьдардаг гэсэн тоо гарчээ.
Хүн амын дийлэнх хэсэг нь Энэтхэг гаралтай Чатрм, Барман үндэстнүүд амьдардаг.

Ю.Цэдэнбал 24 настайдаа Сталинд гүрж коньяк хундагалсан нь

Зөвлөлтийн дипломатууд Монголын удирдагчидтай уулзаж байсан тухай Вячеслав Молотовын дурсамж номноос Оросын нэгэн хэвлэл иш татсаныг толилуулья.

“Зөвлөлтийн димломатчид гадаадын удирдагчдыг “өөрийн”, “хүний” гэж ихэд ялгадаг байж. Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө Зөвлөлтүүдэд “өөриймсөг” сэтгэгдэл төрүүлж байсан нь Монголын удирдагчид юм. Тэднийг дээд хэмжээнд хүлээн авч, бараг гэр орондоо дайлж цайлна.

Юмжаагийн Цэдэнбал  30 жилийн турш Монголыг удирдсан юм. Тэрээр 1940 онд анх Сталин болон түүний тойрон хүрээлэгчидтэй хэрхэн танилцсан түүхээ нэг бус удаа ярьсан байдаг.

МОНГОЛ ГОЛОМТОО ГЭСЭН БАРГЫН АРД ТҮМНИЙ ТЭМЦЭЛ, ХУВЬ ЗАЯА

Эртний баатарлаг түүхтэй монгол аймгуудын нэг нь барга юм. Тэдний тухай эртний Хятадын сурвалж бичигт тэмдэглэж, баргууд VIVII зуунд Орхон, Туул, Хэрлэн голоор нүүдэллэн Хөлөнбуйрын баруун хөвөөгөөр суурьшиж, XIXII зууны үед Байгаль нуурын зүүн бие Баргажин төхөмөөр нутаглаж байсан тухай судлаачид бичсэн байдаг. Эзэн Чингис хааны үед баргууд бусад монгол аймгуудын нэгэн адил Их Монгол Улсыг бүрдүүлж, Чингис хааны Хар тугийн дор өрнө, дорныг довтолж явсан бол XV зууны үед дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнд байгаад ойрадуудыг өрнө зүг нүүдэллэхэд зүүн Монголын мэдэлд орсон ажээ.

вторник, 22 марта 2011 г.

Авдрантын гянданд гарсан АЛЛАГА

ЭХНИЙ ОРГОЛТ
Дорнод аймгийн Чойбалсан хотын харьяат "Онгорхой" хэмээх Чүлтэмийн Чулуунбаатарын түүх намтар, хэргийг нэхэн өгүүлэх гэж байна. Зарим нэг хүнийг дарга болох одонд төрсөн гэдэгтэй адил Ч.Чулуунбаатар бол төрөлхийн шоронгийн хүн. 15 настайдаа хүний амь бүрэлгэж Сэлэнгийн "Цагаан толгой"-н хүүхдийн колонид очсоноороо "яруу алдарт" замналаа эхэлжээ.
Шоронд тэрээр атаман болон заларч 1982 онд арван жилийн хорих ялаа дуусгаад нутагтаа  очсон байна. Нэгэн өдөр тэрээр гуанзанд хоол идээд сууж байтал Дорнодын шинэ овгорууд орж ирэн "Чи нөгөө шоронгийн овгор "Онгорхой" Чулуунбаатар гэдэг мөн үү. Чи бол амжихгүй шүү" гээд хутга гарган дөвчигнөсөн гэнэ.

вторник, 15 марта 2011 г.

“Ротшильд ба хөвгүүд” корпораци хэрхэн, яаж бүхэл бүтэн улс орнуудыг цөлмөдөг вэ

Цуутай Ротшильдын гэр бүлийнхний “NM Rothschild & Sons” банк, бас дэлхийн хамгийн баян 30-40 хүн л манайхны шүтээд байдаг Дэлхийн банк, Олон улсын валютын санг /ОУВС/ удирдаж, бас хянадаг гэвэл та итгэх үү? Тэд мөнгөний тусламжтайгаар 150 гаруй жилийн турш манай гарагийг бүхэлд нь хянасаар ирсэн.
logo_rothschild002

Зурагны тайлбар: Пруссийн барон Ротшильдынхны сүлд,
Баян чинээлэг гэдэгтэй хоршоо үг болтлоо олны чихэнд дасал болсон Ротшильдынхон дэлхийн санхүүг атгадаг. Өнгөрсөн зуунуудад Габсбургийнхэн, Романовынхан гээд Европын эзэн хаад, төрийн тэргүүнүүдээс өгсүүлээд эгэл иргэнээ хүртэл тэдэнд өр тавиагүй том улс гүрнүүд байгаагүй.

воскресенье, 13 марта 2011 г.

Даян дэлхий зэвсэглэлээр хөөцөлдөж байна

Дэлхийн тэргүүлэгч гүрнүүд цэрэг, зэвсгийн хүчин чадлаа эрчимтэй нэмэгдүүлсээр байна. Зарим улс орон шинэ зэвсэг бүтээн, ирээдүйн болзошгүй дайснуудаа гүйцэн түрүүлэхийг оролдсоор. Улам бүр хүчээ авч буй зэвсэглэлээр хөөцөлдөх уралдаанд одоо жижиг орнууд төдийгүй төвийг сахисан улсууд ч татагдан орох боллоо.
world_wor
Хятад улс анх удаа 4000 км-ын тусгалтай, олон зориулалттай, цоо шинэ балластик пуужин бүтээсэн мэдээ 2-р сарын 21-нд дэлхий даяар тарсан. 2015 онд зэвсэглэлд шилжих энэ пуужингаар Хятад улс армиа 5 жилд багтан бүрэн хангах гэнэ. Далай тэнгис, хуурай газар төдийгүй сансарт байгаа пуужинг устгах чадалтай энэ пуужинг мөн кибер халдлагаас хамгаалахад ашиглах аж. Тэрчлэн Хятадын арми одоо “нисэх онгоц тээвэрлэгч хөлгүүдийн алуурчин” гэгддэг 2800 км тусгалтай “DF-21D” пуужинтай.

Зүүн Азийн цэргийн шилдэг 10 жанжин

Бараг хүн бүхэн Грекийн агуу их жанжин Александр болон Персийн их жанжин Кир нарын тухай сонссон биз ээ. Энэ удаад Википеди нэвтэрхий тольд нэр нь бичигдсэн Зүүн Азийн орнуудын шилдэг жанжнуудыг уншигчдадаа танилцуулья. Учир нь тэдний талаар Барууны орнуудад төдийлэн сайн мэддэггүй юм. Эдгээр жанжнуудын дотор Зүүн-Өмнөд Азийн орон болох Вьетнамын хоёр жанжин багтжээ.

1.СОЛОНГОСЫН ЦЭРГИЙН ЖАНЖИН И СҮН-СИН /1545-1598/
01janjin
И Сүн-Син бол Япон улс Солонгос руу халдан довтолсон Имжиний дайны үед тодорсон Солонгосын тэнгисийн цэргийн жанжин юм. Тэрбээр гайхалтайтактик боловсруулж, уг дайны Үеэр болсон 23тулалдаанд бүгдэд нь ялж байжээ.Хансандогийн тулаан бол дайны явцыг бүрэн эргүүлсэн хамгийн том тулаан байсан юм. И жанжны флот дайснаасаа хөлөг онгоцны тоогоор цөөн буюу хүчээр дутуу байжээ. Солонгосын 56 хөлөг онгоц Японы 79 хөлөг онгоцтой тулалдсан байна. Гэвч байлдааны сайтар боловсруулсан тактик хэрэгжүүлснээр И жанжин ут тулалдаанд ялсан байна. Японы 66 хөлөг онгоц сүйрч, 9 мянга гаруй цэрэг амь үрэгдсэн бол Солонгосын ганц ч хөлөг онгоц сүйрээгүй бөгөөд 19 цэрэг л үрэгдэжээ.