понедельник, 31 января 2011 г.

Тусгаар тогтнолын төлөө тэмцэгч 10 үндэстэн

Тусгаар тогтнол гэдэг үг дорх 10 үндэстний хувьд юугаар ч сольшгүй, нандин эрхэм зүйл. Бүхэл бүтэн нэг зуун, нэг мянганы турш тусгаар улс болж, бие даасан статустай болохоор тэмцэж буй бас ч гэж "шаанстай" 10 үндэстнийг "Time" сэтгүүл нэрлэснийг танд сонирхуулъя.

Шотланд
01scotland
1707 онд Их Британийн парламентаар хоёр улсыг нийлүүлэх талаар хэлэлцэж, зөвшилцөлд хүрснээр шотландчууд тус улсын харъяат болсон. Энэ мөчөөс эхлэн Лондоны боолчлолд орсон шотландчууд тусгаар улс болохын төлөө тэмцлээ үеийн үедээ буухиалж ирсэн юм.

Монгол төрийн хоёр Ерөнхий сайдыг нэг жалганд цаазалсан Д.Сүхбаатарын тушаал




ТҮҮХЭН БАРИМТ СӨХӨХӨД
Үнэнийг худал болгоход ямар амархан, харин худлыг үнэн болгоход туйлын хэцүү ажээ. Ардчиллын ач буянаар түүхийн эрдэмтэн судлаач нар 13-19 дүгээр зууныхаа түүхийг нэлээд сайн судалж үнэн мэдээлэл ард түмэндээ хүргэж байна.

“Хайрт эцэг” Хорлоогийн Чойбалсан

Монголын ард түмний “хайрт эцэг” хэмээн өргөмжлөгдөж байсан  Хорлоогийн Чойбалсан нь 1952 оны 1 сарын 26-ны энэ өдөр  Москвагийн тусгай эмнэлэгт таалал төгсчээ. Одоогоос 59 жилийн өмнөх энэ явдал яг битүүний өдөр таарсан тул Төв Хорооноос аймаг сумдад гэнэтийн гашуудлын мэдээг зарлан “цагаан сарыг тэмдэглэхийг тас хориглосон даалгавар” яаралтай хүргүүлж байжээ.

Хятадын түргэн хоолны газар /Фото/



Толбо нуурын бүслэлтийн үнэн түүх буюу Хасбаатар хэрхэн амь үрэгдсэн бэ,







/Зураач .Г.Одон. Хасбаатар/



Баатарлаг үйл явдлаар дүүрэн 1921 оны хувьгалын үнэн түүх улам илэрсээр байна.  Их жанжин Д.Сүхбаатар ард түмнийхээ төлөө гэрээ
заран хойшоо явж байсан тухай бага байхад өчнөөн заасансан. Гэтэл тэрээр мөрийтэй тоглоомд замын зардлаа алдчихаад арга буюу мөнгө олохын тулд гэрээ зарж байжээ.  Тэгвэл 1921 оны намар баруун хязгаарт Толбо нуурын дэргэд Монголын Ардын намын Хасбаатарын дайчид Байкаловын улаан цэргийн хамт цагаантнуудад бүслэгдэн амь хайргүй тулалдсан тухай бас л заасан.  Гэтэл бодит байдал дээрээ үйл явдал үнэн түүх хоёр алд дэрэм зөрөөтэй байсан гэнэ.  Тэр үед Хасбаатар 37-39 настай сахил хүртсэн лам явжээ. 

четверг, 27 января 2011 г.

Монголын гарамгай жанжин Зэв, Сүбээдэй нарын гайхамшиг

Монголчууд бид 13-р зууны тэртээ Евро-Азийг эзэгнэсэн агуа том эзэнт гүрнийг байгуулж чадсан билээ. Энэ их гүрнийг байгуулахад Чингис хааны маань ялагдашгүй хүлэг баатрууд болох Зэв, Сүбээдэй нарын аян дайны их үйлс үлэмж нөлөө үзүүлсэн юм. Зэв, Сүбээдэй нар 20.000 морин цэрэгтэйгээр Хорезмын шахыг устгах даалгавар аван мордсон билээ. Замдаа тэд Монголчуудын захиргаанд дагаж орсон хотуудыг тонон дээрэмдэж алба гувчуур оноож эсэргүүцэл үзүүлсэн хотуудыг устган сөнөөсөөр явжээ. Зэв, Сүбээдэй нар 1220-1221 оны хөгжил мандлын туйлд хүрэн асар их хүчирхэгжээд байсан Христосын шашинт Гүрж улсын нутаг дэвсгэрт орон 3-р Георгий хаанаар удирдуулсан Гүржийн хүнд морин цэрэг бүхий хүлэг баатруудын шигшмэл армитай тулгарчээ. Монголчууд тулалдааны дасаж дадсан арга барилаа хэрэглэн ямар ч ач холбогдолгүй жижиг дайралтууд хийн эсрэг талаа туйлдуулж байснаа гэнэтхэн цөмөөрөө хумин дайрч Гүржүүдийг хиартал цохижээ.

вторник, 25 января 2011 г.

Pravda.ru: Хятад Монголыг залгиж эхэллээ

Оросын Pravda.ru сайтад нийтлэгдсэн “Хятад улс Монголыг залгиж эхэллээ” өгүүллийг хүргэж байна. Америк, Британийн шинжээчид түгшүүрийн харанга дэлдэж байна. Далайд гарцгүй Монгол Улс Орос, Хятадын нөлөөнд хавьгүй эрт уусаад алга болж болзошгүй болжээ. Монголчууд Оросын хилийн боомт руу төмөр зам тавих төслийг дэмжсэн тухай “The Financial Times” сэтгүүлд онцолж бичсэн байна.

Хөөе, НАДЯ чи яагаад архи уухгүй байна

Сталины хоёр дахь гэргий Надежда Аллилуева амиа хорлосон шалтгааны тухайд түүхчид одоо хэр нь санал нэгдээгүй байгаа. Олон таамаглал байдгийн нэг нь хардлага. Тэгвэл Надеждаг нөхрөө хардахад хүргэсэн тэр эмэгтэй хэн байв? Судлаачдын үзэж буйгаар энэ нь Ардын комиссар Лазарь Кагановичийн үеэл охин, 17 настай царайлаг Роза Каганович байжээ. Сталин тэр хоёрын дундаас хүү төрж Юрий нэрийг авсан ч тэрбээр жинхэнэ эцгээ мэдэлгүй байсаар өөд болсон аж.

среда, 19 января 2011 г.

Хятадын орчин үеийн хий үзэгдлийн хот Ордос-Кангабаши

“Орхигдсон хот” хэмээн нэрлэгддэг Ордос Кангабаши дүүрэгт байрлах энэ хотыг уул нь 1 сая гаруй хятад иргэдэд зориулан бүтээсэн боловч одоо бараг эзэнгүй болжээ.Энэхүү Кангабаши хот нь хуучин Ордос хотоос 25 км орчим зайд байрладаг.Ордос нь урьд нь Монголын ядуу жижигхэн нэгэн хот байжээ./Оросууд л ингэж бичсэн байна./ Ордос бол Хятадын нүүрсний 6-ны нэг хувь, байгалийн хийн 3 хувийг агуулдаг нутаг юм. Хүмүүс баян, тансаг зэрэглэлийн, олон төрлийн хөрөнгө оруулалт хийж болох газар луу нүүхгүй байх нь ховор тохиолдол биш гэж үү.Гэхдээ энд гол асуудал нь усан хангамж байдаг юм байна.Нүүрс боловсруулахад шаардагдах мөн хотыг хангах хэмжээний Ус алга.
Удивительный город-призрак Ордос (Ordos)

“ ЖА ЛАМ” Дамбийжаагийн тухай зарим баримтаас

Жар орчим насны бор арьстай тэр хүний толгой ОХБНУ-ын алдартай музейд зуу орчим жил хадгалаастай байдаг нь нэн сонин.
Тэртээх Архангельскээс орж ирээд Ховд хотыг чөлөөлөх байлдаанд гавьяа байгуулж Богд хаанаас өндөр соёрхол хүртсэн атлаа Монгол Улсыг салган бутаргах үймээн дэгдээсэн Дамбийжанцангийн тухай уншигч олон түмэн муугүй мэддэг. Монгол, казах, оросын түүхчид багагүй судлан бичиж нийтлүүлээд, хэд хэдэн кино бүтээл гарсан.

пятница, 14 января 2011 г.

Чин­гэс Путин

АНУ-ын Ази судлалын  “American Enterprise Insti­tute” хүрээлэнгийн  эрдэм шин­жил­гээний ажилтан  Майкл Ослины бичсэн “Чин­гэс Путин” нийт­лэ­лийг “Wall Street Journal” сэтгүүл нийтэлснийг со­нирхуулъя.

Тажикууд хятадуудад газар нутгаасаа илүүчилжээ

ДУШАНБЕ. /Правда/. Тажикстаны нутаг дэвсгэрээс 1000 орчим хавтгай дөрвөлжин километр газар буюу нийт газар нутгийнх нь бараг 0,8 хувь нь БНХАУ-ынх болж байгааг нотолсон хоёр улсын хилийн зурвасын тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийг Тажикстаны депутатууд лхагва гарагт сайшаасан байна. Тус улсын ГХЯ-ны сайд Хамрохон Зарифийн хэлснээр, хоёр улсад Памира ууланд орших хил дагуу байрлах маргаантай 28500 хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэр байжээ. Хэлэлцээр байгуулахаас өмнө Тажикстаны нутаг дэвсгэрт 143000 хавтгай дөрвөлжин километр байсан аж. «Протоколд гарын үсэг зурсны дараа маргаантай газар нутгийн гуравны нэг орчим хувь нь буюу 1100 хавтгай дөрвөлжин километр газар Хятадынх болж байна» гэж Зарифи хэлсэн байна.

суббота, 8 января 2011 г.

2010 оны наадмын төгс, зоостой, гоё, Big, good, кимчитэй, бас технологийн дээдийн … хуушуур

Улаанбаатарт улсын наадмаар баярлана гэдэг бол бөх, сур, морь үзэхээс гадна Төв цэнгэлдэхийг тойрч хуушуур идэхийг  хэлнэ. Саяын наадмаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Сү.Батболд нар эхнэрүүдээ дагуулан цэнгэлдэхээс гадаалсан хэрнээ хэдэн метр алхаад сурвалжлагчдад ярилцлага өгөөд буцаад орчихов. Бүтэн тойроогүй нь дүүрч. Харин хуушуур идээгүй нь жаахан тиймхэн.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама айлчлалаар ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевыг дагуулан гудамжны “Макдональдс” руу явж ороод хачиртай талх, ундаа авч хооллоод дараа нь хоёулаа кассан дээр очиж тооцоогоо хийж (Обама даасан) харагдсан. Тэгвэл манай төрийн өндөрлөгүүд хэзээ наадамчин олонтойгоо зэрэгцэж суугаад Төв цэнгэлдэхийн хуушуур идэх бол? Нэр хаягаараа өрсөлдсөн энэ олон хуушуурын асруудаас Монголдоо ”Макдональдс” шиг брэнд мэндлэхийг хэн байг гэхэв. 
Сэкс цагаан богд. Энэ хүйтэн өвөл сонин байх болов уу гээд   
Сэтгүүлч Д.Цэрэнжавын блогоос тэр чигт нь хуулчихлаа.

среда, 5 января 2011 г.

Ийм нэг зоос надад байна.

Миний бодлоор хүрэл зоос байна. Интернетээр зоосны тухай чадлаараа л хайлт хийлээ. Яг адилхан зоос алга. Энэ зоосны талаархи өөрийнхөө бодлыг үлдээнэ үү?








Please wait
Image not available
Nice original condition, quarter dollar size,  2000 years old  : AD 7-22 WANG-MANG emperor Chinese coin.
Please wait
Image not available
Please wait
Image not available
  Арай гэж л зургыг нь оллоо.2000мянган жилийн өмнөх зоос болж таарлаа.Монголд энэ зоос байсан гэхээр сонин юм.газарт олон жил хэвтэж дээ.Нэг хятад хаяж би тэрийг нь олж дээ.
Ингээд та бүхэнд Ван Мань  -WANG-MANG-хаан буюу энэ зоосыг гаргасан
Баруун Хань улсын эзэн хааны тухай Монгол улсын түүхийн тэргүүн ботид бичигдсэн бүхнийг хуулан бичиж хүргэв . Хуягаа:::
Манай эриний  1 онд Баруун Хань улсын эзэн хаан нас барж , оронд нь нэг балчир хөвгүүнийг хаан ширээнд суулгаад эмэг эх нь төр хамаарах болсны улмаас түүний хайрт Ван Мань сайд Хань улсын төрийн дотоод , гадаад бодлогыг дур мэдэн өөрчилж явуулах болсон байна.Ван Мань 4 онд Ухуань нарын зүг элч зарж , Хүннү улсад алба барихыг хоригложээ.Ухуань нар Хүннүгийн алба татвар хураагч түшмэл хүрэлцэн ирэхэд барьж алжээ. Үчжүлүю-Жоди шаньюй цэрэг илгээж, Ухуань нарт хүчтэй цохилт өгүүлээд нэг мянга орчим эхнэр,хүүхдийг олзлуулж аваад буцааж өгсөнгүй. Уг хэргийн эзэн Ван Мань Ухуань нарт ямарч тусламж үзүүлсэнгүй..Баруун хязгаарын хүмүүс буюу Синьцзяныхан Хятадад төдийлөн дуртай биш байсны дээр Ван Маньд нэн дургуйцэж, хоёр түшмэл нь Хүннүд зугтан нийлснийг Ван Мань

Шарын шашны эсрэг дөрвөн муу хаан.


Шарын шашны талыг баримталсан ном зохиолд дөрвөн муу хаан хэмээн нэрлэгдсэн Лигдэн хутаг хаан ,Халхын Цогт хунтайж , Түвэдийн Занба хаан Данзанвамбо , Кам мужийн Бэри аймгийн ноён Доньёддорж нар улааны шашныг дэмжин  манжийн хааны дэмжлэгийг хүлээх болсон шарын шашны эсрэг тэмцэхээр холбоотон болжээ. Манжийн хаан Абахай 1632 оны 4 сард өөрийн биеэр цэрэг удирдаж Хорчин,Харчин , Аохан , Баарин,Жарууд, Найман , Түмэд , Ар хорчин , Хонгирад, Асуд аймгийн монгол цэрэгтэй зам зуур нийлж , Хянганы давааг давжээ.

вторник, 4 января 2011 г.

Сэцэн чин вангийн хошууны долоон үеийн ноёд урвагчид


Наянт ван
Дарам шадар сайдын II хөвгүүн Наянт 1874 онд эш элэнц Цэрэнгийн суурьт хүрч, хошой чин ван цол хүртэж, хошуу засаг ноён залгамжилж Ардын засагтай золгосон хүн. Хэдийгээр Монгол нутагтаа ирэх эрх мэдэлгүй, хятадын хараанд Бээжин хотод гэрийн хорионд суусан авч Монголдоо тэмүүлж, монголоороо сэтгэж явсан ноён болох тухай баримт байдаг.
Монгол улс 1911 онд тусгаар тогтнолоо зарлахад түүний манай Засгийн Газарт нууцаар ирүүлсэн захидалдаа ".... Манай монголчууд Очирдара Богд гэгээнээ шашин төрийг хослон баригч эзэн Хаан өргөмжилж эрдэнийн их сууринаа залж, энх төрийг үүсгэн байгуулж тусгаар улс болон тогтносныг олж сонсоод үнэхээр элэг зүрх догдлон сүсэглэн баярлавч эгнэгт үе улиран (Бээжинг хэлж байна) хотод суусан учир шууд бие ангижран байтугай ам нээж чадахгүй,

Галдан бошигт хаан.


1691 онд Манжийн хаан Халхыг оруулан авсан боловч Халхын газар нутаг нь Галданы мэдэлд байсан юм. Төв азид Манжийн эсрэг тэмцлийн гол хүчийг Галдан бошигт толгойлж байсан юм.    Манж чин улсын хаан Энхамгалангийн тодорхойлсноор : Галдан хэмээгч баруун хойд Хотон, Хами  зэрэг олон улсыг эвдэн байлдан авсан,  дагуулсан нэгэн мянга хоёр зуу илүү хот ,дайн цэрэгт маш боловсорсон хүн байв.  Тэрбээр шинэ залуу байгуулагдсан Ойрад улсын идэрмэг хүчийг барьж байсны дээр Дундад азид нэлээд улс орныг эршээлдээ оруулж , хүч нөлөө нь өсөөд байсан билээ. Тэр үед Манжийн эзэн  хаан Энхамгалан  хаан / Өөлдийн Галдан догшин  гөрөөс мэт муу хүн тул соёлыг дагахгүй , хүчирхэн явж , тэр биеэ бэрх хол адгийн хязгаарт буй , тэмцэлдэн байлдан сурав хэмээнэ. Үүний явдал муу, харгис догшин , сөргүү, ёс журамгүй , зүйг эвдэж, гол хэлхээг самууруулав/ хэмээн тодорхойлж байжээ.Манжийн хаан Галданг дарснаар л төв азид явуулж байсан бодлогодоо амжилт олжээ. Түвэд, Хөх нуур , Хамийн эрх баригчид хэсэг хугацаанд өнгөн дээрээ манжийн үг зааврыг биелүүлэгч болж , цаагуураа Галдангын тэмцэл хэрхэхийг сэтгэл түгшин ажиглаж ,

“Хонгилын vзvvрт гэрэл” харагдлаа.1990 он.


Улсын Бага Хурлын гишvvн. Ардчилсан намаас тодорч сонгогдсон АИХ-ын депутат. н.Дамдин гишvvн хуулийнхныгаа ч, хуулийг ч их сайн мэднэ, Хууль зvйн сайдад нэр дэвшигчийг гэхэд л дор нь дараад авч байсан./Лу.Болд/ Гэвч нэгэн нартай єдєр тєвийн хэвлэлд “Депутат Дамдингийн харш vйлдэл” гэх нэргvй нийтлэл гарч тэрээр сонгогчиддоо барааны саван тараасан аймшигтай хэрэг мандаж, удалгvй тойрогт нь санал хураалгаж, дор нь огцруулаад хаяв. Энэ нь парламентын гишvvн ийм шалтгаанаар Монголд огцорсон анхны болон сvvлийн тохиолдол байсан.

понедельник, 3 января 2011 г.

Богд 1911 он Монгол

Богдыг таван настай байхад нь тодpуулан Хүpээнд залж иpснээс хойш түүний бүхий л амьдpал Монголын түүхтэй холбогдсон юм. Богдын эцэг Гончигцэрэн нь замдаа нас барсан тухай мэдээ бий. Иймээс тэрбээр хоёр ах, ээж Ойдовдулам, дүү Лувсанхайдав нарын хамт долуулаа Монголд ирсэн байна. Богдын дүү Лувсанхайдав нь шарын шашны чойжин лам болж, Хүрээнд тусдаа сүм бариулсан нь эдүгээ ч Чойжин ламын сүм нэрээрээ хадгалагдан үлджээ. Богд багаасаа сэргэлэн цовоо хүүхэд байсан тул монгол хэл, бичиг чадамгай сурч, улмаар биеэ их л чөлөөтэй авч явдаг нэгэн болсон төдийгүй Бээжингийн хяналтанд тэр бүр орохгүй байжээ. Богдод багаас нь төвд, монгол хэл бичиг зааж, улмаар шашны болон дорно дахины ёс заншлыг түүнд сургасан байна.

Алмас барьсан нь


Ерөнхийлөгч асан П.Очирбат Оюутолгойн ордтой холбоотой шинэ бүтээл туурвиж байгаа аж. Түүний ном нь "Оюутолгой: Эрт, эдүгээ, ирээдүй" гэсэн нэртэй юм.
Ерөнхий сайд асан Д.Бямбасvрэн: Зєвлєлтийн коммунист намын тєв хорооны улс тєрийн товчооны 1990.12.16-ны хуралдаанаар Монголын тухай асуудлыг тусгайлан хэлэлцэж “Маш нууц” 7913 тоот тогтоол гаргасн байдаг юм. Тэр vеэс эхлээд Монголтой бартерын худалдаагаа хааж Монголын мал махны экспортыг хориглож, гаалийн татвараа нэмж єдийг хvртэл явж ирсэн. Нєгєє талаар Зєвлєлтийн vед Монголын талаас vvссэн Их єр гээчийн асуудал хоёр орны хоёрын харилцаанд дарамт болж ирсэн. Энэ хоёр асуудал Орос Монгол хоёрын харилцаанд сvvлийн 10 гаруй жил дарамт болж ирсэн гэж би боддог.

воскресенье, 2 января 2011 г.

Монголын түүхтэй холбоотой гадаад иргэд..1

/1907оны Парис Бээжингийн авто ралли  Их хүрээ Сань До/
1910 оны эхээр Их хүрээний хамаарсан сайдаар томилогдон ирсэн Сань До . 1911 онд Монголын ноёд Сань До амбанд/Сонсвоос дотоод олон мужууд дараа удаагаар тусгай улс болсон бөгөөд гэмин цэргүүд Монгол орныг самууруулж халдахыг хүсч буй гэнэ . Манай Халхын Монголчууд Чин улсын хишгийг  хоёр зуу илүү он  болтол эдэлсний тул , суусаар үзэхэд сэтгэл төвдөхгүй . Иймд манай Богд Жибзундамба дөрвөн аймгаас дөрвөн мянган цэрэг татаж Бээжинд орж Дай Чин  улсын хааныг хамгаалахаар тогтсон тул цалин , хэрэглэл , буу зэвсэгийг тоо ёсоор олгоно уу .

суббота, 1 января 2011 г.

Улс төрчдийн этгээд авираас.


Улстөрчдийг аль зэрэг их архи уудгаар нь шалгаруулах юм бол Б.Ельцин Бээжингийн олимпоос найман алтан медаль хүртсэн усанд сэлэлтийн аварга Майкл Фелпээс илүү олон медаль авах байсан гэнэ . Нэг удаа зогсож чадахгүйг болтлоо согтсон тул Ирландад албан ёсны айлчлал хийхээр ирэхдээ онгоцноосоо гарч чадаагүй.